dimanche 27 mai 2012

БНФУ-д оршин суугаа Монгол Улсын нийт иргэдийн анхааралд

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхтэй болсонтой холбогдуулан БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00-20.00 цагт Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-ны байранд саналаа өгөх үйл ажиллагаа явагдана.

Иймд БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий нийт иргэд батлагдсан маягтыг ( татаж авах ) бөглөн, үндэсний гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт шуудан, цахим шуудан, факсаар илгээн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү. Мөн биеэр ирж бүртгүүлж болно.

Бүртгэлийн ажил 5 дугаар сарын 11-30-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт хийх бөгөөд иргэдэд сонгуулийн бүртгэлд өргөнөөр хамрагдах боломж олгох үүднээс 5 дугаар сарын 12-13, 19-20, 26-27-ны бямба, ням гаригуудад 09.00-18.00 цагт мөн бүртгэл хийх болно. Энэ дашрамд сонордуулахад 6 дугаар сарын 10-ны өдрийн санал хураалтад зөвхөн санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд саналаа өгөх боломжтойг аж.

Монгол Улсын иргэд та бүхнийг УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгуулийн Салбар Комисс утас: 06 32 64 70 46
E mail: info@ambassademongolie.fr

Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын
Яамны дэргэдэх Сонгуулийн салбар Комисс


Aucun commentaire:

Enregistrer un commentaire