jeudi 22 décembre 2011

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ - ЭХ ОРНЫ ХИШИГ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Монгол Улсын Иргэн Та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай.

ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ

“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.

Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /Далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан.

Дээрх тогтоолооор баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д зааснаар иргэн хишиг, хувь хүртэхийн тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэх (16-аас доош насны хүүхдэд төрсний гэрчилгээ);
• 16-аас доош насны хүүхдийн хувьд эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх;
• Хэрэв хүүхэд асрамжийн газарт байгаа бол тухайн асрамжийн газрын тодорхойлолт;
• Хүний хөгжил сангийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан иргэний хишиг, хувийг авах бол нас барсны гэрчилгээ, түүний хуулбар,
• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заажээ.

“Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ тогтоох тухай” Гадаад харилцааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 46/398 тоот тушаалын дагуу 2010 оны 04 сарын 26-ны өдрөөс эхлэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэддээ "Эх орны хишиг" мөнгө авах үйлчилгээний төлбөр 15 ам.доллар авахаар боллоо.

Эх орны хишиг мөнгө авахад бүрдүүлэх материалууд
Иргэн та "Эх орны Хишиг мөнгө"-ийг авахын тулд Нийгмийн халамжийн төвөөс шаардаж буй дараах хоёр материалыг бүрдүүлэх ёстой. Үүнд:
1. тухайн орон дахь Монголын ЭСЯ-ны “Эх орны хишиг мөнгө авах итгэмжлэл”-ийн маягтыг бөглөх хэрэгтэй юм.
2. тухайн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн Тодорхойлолт гаргуулах шаардлагатай.

"Эх орны хишиг мөнгө" АВАХАД ШААРДЛАГАТАЙ ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСЭЭС ГАРГАДАГ ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН МАТЕРИАЛЫГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР

А. Консулын хэлтсийн Тодорхойлолт гаргуулах үйлчилгээ:
ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм.

Та ЭСЯ-аар дамжуулан тухайн гадаад улсад оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн “Эх орны хишиг” мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм.

Б. Консулын хэлтсийн Итгэмжлэл үйлдэж баталгаажуулах үйлчилгээ:

ИТГЭМЖЛЭЛ гэж Иргэний тухай Монгол Улсын хуулийн 62-р зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг /62.3-Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/ үндэслэн гадаад улсад оршин сууж буй Монгол Улсын иргэд Монгол Улсад аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийгөө төлөөлүүлэн бусдад эрх олгож, тэднээр үйлдэл хийлгэхийг хүсэмжилсэн баталгаажсан бичиг юм.

Итгэмжлэгч гэж өөрийн эдлэх эрх, хийлгэхийг хүссэн үйлдлээ хүнд дамжуулан /итгэмжлэгдсэн төлөөлөгчид/ түүнд итгэмжлэл олгож буй 18 насанд хүрсэн, эрх зүйн чадвар, чадамжтай Монгол улсын иргэн юм. Итгэмжлэгч нь нэг итгэмжлэлээр /өөрөөр хэлбэл нэг итгэмжлэлийн маягт дээр/ өөрөөсөө гадна 18 насанд хүрсэн өөр нэг иргэнийг давхар төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдоггүй.

Харин зөвхөн итгэмжлэгч буюу та өөрт болон 18 насанд хүрээгүй хүүхэдтэй бол эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хувьд өөрийн хүүхдийг төлөөлөн итгэмжлэл үйлдэж болдог гэдгийг анхаарна уу.

Анхаарах зүйл: Итгэмжлэлийн хугацаа 1 сараас 3 жил хүртэл байдаг.

Харин “Эх орны хишиг мөнгө” авах итгэмжлэлийн маягтыг та аль болох урт хугацаатай буюу 3 жил хүртэл хугацаанд үйлдвэл цаашид энэ хугацаанд дахин итгэмжлэл үйлдэхгүйгээр дараачийн ээлжинд олгогдох мөнгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авах бүрэн боломжтой болж байгаа юм.

Дэлгэрэнгүй...

vendredi 2 décembre 2011

Maîtres de chant diphonique

Maîtres de chant diphonique - Prix BARTOK -Société française d’ethnomusicologie

Jean-François Castelle, 53 min, 2010, Mongolie, France, Sous-titres en français

/30ème Festival International du Cinéma Ethnographique Jean Rouch - octobre-décembre 2011
Le Festival International Jean Rouch créé par le Comité du Film Ethnographique fête ses trente ans. A cette occasion, le Muséum, la Cinémathèque de Toulouse, l’association Escambiar et la Médiathèque José Cabanis zooment sur le cinéma ethnographique : un art au service de la science et de la connaissance du vivant/

Dörvön Berkh est un ensemble vocal composé de quatre des plus grands maîtres du chant diphonique mongol. Nous suivons leur travail en Mongolie et en France à l’occasion d’une tournée organisée par l’ethnomusicologue Johanni Curtet, dont les recherches portent sur les sources de cette musique, ses pratiques et ses modes d’apprentissage.



http://www.museum.toulouse.fr

Дэлгэрэнгүй...

Монгол-Европын Нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс тунхагласны баярын өдөр, 2011 оны 11-р сарын 26-нд Европын Холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын сайн дурын байгууллагуудын төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо хуралдаж Монгол-Европын Нийгэмлэг байгууллаа.

Үүнд Британийн Монголчуудын холбоо, Лондон хотын Монгол Соёлын Төв, Монгол-Нидерландын Өлзий Холбоо, Португал-Монголын Нийгэмлэг, Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Европын Монгол Шагайн Холбоо, Бельги улс дахь Соёмбо, Эв Нэгдэл, Тооно, Бельгийн Монголчуудын холбоод, Жамуух, Монгол-Бельги нийгэмлэгүүд, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид болон Бельги улс дахь Монголын Өргөмжит консул Паул Ван Воуве нар хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн Герман улс дахь Монгол Соёлын Төв, Унгар, Польш, Чехийн Монголчуудын холбоод хүндэтгэх шалтгаанаар оролцож амжаагүй ч хуралд амжилт хүсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Тус хуралдаанаар Монгол-Европын Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Номун-Эрдэнэ \Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн\, дэд тэргүүнээр Ж.Өнөрмаа \Британийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн\, Д.Янжиндулам \Монгол-Нидерландын Өлзий Холбооны тэргүүн\ нар сонгогдлоо. Монгол-Европын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлд Ц.Адъяа – Бельгийн Соёмбо холбооны тэргүүн, Б.Баатарбат- Европ дахь Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, С.Билигсайхан- Бельгийн Тооно холбооны тэргүүн, И.Бүдбаяр - Берлин хот дахь Монгол Соёлын төвийн захирал, Б.Жавхлан – Португал-Монголын нийгэмлэгийн тэргүүн, Ч.Мөнхбаясгалан – Монгол-Бельги нийгэмлэгийн тэргүүн, Д.Мөнхзул – Бельгийн Монголчуудын холбооны тэргүүн,Т.Түвшинбат – Лондон хот дахь Монгол Соёлын төвийн дэд тэргүүн нарыг батлав. Нийгэмлэгийн дүрмийн дагуу энэхүү нийгэмлэгт элсэн орж буй байгууллага болгоны тэргүүн эсвэл тэргүүний санал болгосон төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн байж болох юм.

Мөн нийгэмлэгийн дэргэд Зөвлөхүүдийн Зөвлөл байгуулахаар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар Бельги улс дахь Монгол Улсын Өргөмжит Консул Паул Ван Воуве, Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат нар зөвлөхөөр томилогдов.

Нийгэмлэгийн гол ажиллах хэлбэр нь одоо нэгэнт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах болно.
Монгол-Европын Нийгэмлэг байгуулах санаачилгыг Британийн Монголчуудын Холбооноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Эх орны хөгжилд 7-р чуулганы үеэр санаачилж Герман, Голланд, Ирланд ИБУИВУ, Португал, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодынхон дэмжсэн билээ. Улмаар Зөгийн Үүр хөтөлбөрийн хүрээнд 9 сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон Европын Монголчуудын анхдугаар чуулганы үеэр Бельги, Унгар, Чех, Польш улсуудад ажиллаж буй холбоод, соёлын төвүүд, эмч нарын холбоод дэмжин 11 сарын 26-д Бельгийн Вант Улсын Брюссель хотод хуралдаж энэхүү байгууллагаа байгуулахаар шийдсэн юм.
Энэхүү уулзалт хурлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Бельгийн Тооно холбооны тэргүүн С.Билигсайхан, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүстнийгэмлэгийн гишүүд гүн талархалаа илэрхийлэв.

Б.Жавхлан, Монгол-Европын Нийгэмлэгийн хэвлэл-мэдээллийн алба,

Дэлгэрэнгүй...