samedi 20 octobre 2012

Гадаадад зорчиход анхаарах зүйлс

Гадаадад зорчиход анхаарах зүйлс Монгол иргэд гадаадад зорчих виз мэдүүлэхдээ дор дурдсан шаардлагыг хангасан байх ёстой.
Үүнд:
 • Иргэний гадаад паспорт нь явж ирснээс хойш 3 сар хүртэл хугацаанд хүчинтэй
• Аяллын зорилго, байх хугацаа тодорхой, хүүлээж авах байгууллага, хувь хүний хаягийг (урилга дээрх) нь оршин суугаа газрын захиргаанаас баталгаажуулсан
 • Очоод буцаж ирэх тээврийн унааны тийзтэй
• Гадаадад байх хугацааны зардалтай
• Эрүүл мэндийн даатгалд орсон, • Тухайн оронд оруулахаас татгалзсан эсвэл тааламжгүй хэмээн зарласан хүмүүсийн нэрсийн жагсаалтад ороогүй,
• Тухайн орны нийгмийн, үндэсний эрх ашигт болон олон улсын аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй этгээдийн нэрсийн жагсаалтад ороогүй
• Визний мэдүүлгийг зөвбөглөсөн байх эдгээр болно

 Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр виз зуучлах, гадаадад хөдөлмөр эрхүүлэх талаар явуулж буй албан бус зарлалын дагуу виз мэдүүлэх нь залилуулж болох магадлалтай.
Дэлгэрэнгүй...

dimanche 23 septembre 2012

Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын 3-р кино наадам

3eme Festival du cinema de la Francophonie a Oulan Bator
Du mercredi 26 au samedi 29 septembre au cinema Urgoo 2 (centre ville)
Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын 3-р кино наадам
Улаанбаатар хот дахь Франц хэлтэн орнуудын 3-р кино наадам
9-р сарын 26ны Лхагва гариг - 9-р сарын 29ны Бямба гариг Ергее 2 кино театрт

- Та бvхэн Франц хэлтэн орнуудын eргeн сvлжээг нийт найм киногоор дамжуулан сонирхоорой. Vvнд: Белги улс, Канад улс, Франц улс, Люксембург улс, Нигер улс, Чех улс, Швейцарь улс болон Чаад улс.
- Энэхvv 2012 кино наадмыг Монгол-Францын тeв болон Франц Канад улсуудын элчин сайдын яамдуудтай хамтран зохион байгуулж байгаа бeгeeд 2 жилийн eмнeeс Франц хэлтэн орнуудын дээд хэмжээний уулзалтын ерeнхий зeвлeлийг тeлeeлж байгаа Щвецарийн хамтын ажиллагаа хeгжлийн агентлагаас ихээхэн дэмжлэг хvртсэн.
та бvхнийг дэлхийн алдартай франц хэлтэн орнуудын кинонуудийг eргeнeeр хvрэлцэн ирж vзэж сонирхохыг хvсэж байна. Vнэ телбергvй ба монгол хадмал орчуулагатай

дэлгэрэнгүй: www.afm.mn
Дэлгэрэнгүй...

dimanche 22 juillet 2012

Монгол, Францын Бизнесийн Зөвлөл

Монгол, Францын Бизнес Зөвлөлийн тухай

Монгол, Францын Бизнес Зөвлөл нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

- Монгол, Францын хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, эдийн засгийн чиглэлээр өргөжүүлэх сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хооронд ажил хэргийн холбоо тогтоох, түнш олох, улмаар хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ

- Монгол, францын ажил хэргийн хүмүүсийн бизнесийн тодорхой саналыг нөгөө талын холбогдох түншид уламжлах, ажил хэргийн уулзалт зохион байгуулахад зөвлөлгөө өгөх, чиглүүлэх, үзэсгэлэн, яармагт оролцоход дэмжлэг үзүүлнэ

- Монгол, Францын ажил хэргийн хүмүүсийг бизнесийн нөхцөл, эрх зүйн орчин, худалдаа, эдийн засгийн талаар нийтлэг мэдээллээр хангаж, хүсэлт гаргасан тохиолдолд тодорхой чиглэлээр судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ

- Монгол, Франц хоёр орны төр, засгийн болон мэргэжлийн байгууллагуудад хамтын ажиллагааны асуудлаар бизнесийн байгууллагуудын сонирхолыг илэрхийлж ажиллана

- Хуулиар зөвшөөрөгдсөн Дүрэмд харшлахгүй бусад үйл ажиллагаа болно.

Монгол, Францын Бизнес Зөвлөлийн бүх гишүүдийн хурлын хооронд түүний бүрэн эрхийг Гүйцэтгэх Товчоо хэрэгжүүлж Ажлын алба нь өдөр дутмын ажлыг хангана.
дэлгэрэнгүй: http://www.cafm.mn

Дэлгэрэнгүй...

Визний талаарх мэдээлэл

Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын харьяат иргэд байх хугацаанаасаа үл хамааран Франц Улсын нутаг дэвсгэрт заавал визтэй зорчино.

Таны аяллын хугацаа 90 хоногоос илүүгүй бол богино хугацааны буюу Шенгений виз, хэрвээ байх хугацаа тань 90 хоногоос дээш бол урт хугацааны виз мэдүүлэх шаардлагатай.

Богино болон урт, шенгений визний талаархи мэдээлэл, анхаарах зүйлс, бүрдүүлэх материал зэргийн талаар энд дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүй...

dimanche 27 mai 2012

БНФУ-д оршин суугаа Монгол Улсын нийт иргэдийн анхааралд

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхтэй болсонтой холбогдуулан БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07.00-20.00 цагт Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-ны байранд саналаа өгөх үйл ажиллагаа явагдана.

Иймд БНФУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий нийт иргэд батлагдсан маягтыг ( татаж авах ) бөглөн, үндэсний гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарын хамт шуудан, цахим шуудан, факсаар илгээн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ үү. Мөн биеэр ирж бүртгүүлж болно.

Бүртгэлийн ажил 5 дугаар сарын 11-30-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт хийх бөгөөд иргэдэд сонгуулийн бүртгэлд өргөнөөр хамрагдах боломж олгох үүднээс 5 дугаар сарын 12-13, 19-20, 26-27-ны бямба, ням гаригуудад 09.00-18.00 цагт мөн бүртгэл хийх болно. Энэ дашрамд сонордуулахад 6 дугаар сарын 10-ны өдрийн санал хураалтад зөвхөн санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд саналаа өгөх боломжтойг аж.

Монгол Улсын иргэд та бүхнийг УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгуулийн Салбар Комисс утас: 06 32 64 70 46
E mail: info@ambassademongolie.fr

Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын
Яамны дэргэдэх Сонгуулийн салбар Комисс



Дэлгэрэнгүй...

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ


2012-05-16 Дугаар 62 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухайхуулийн 6-р зүйлийн 6.8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.7 дахь заалт, 12-р зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООН, ТУШААХ нь:

1. Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 29/А/37 дугаар хамтарсан тогтооль тушаалаар баталсан “Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байралдаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ын 4.1, 4.3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй.

1/ “4.1. Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол улсын иргэн (цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх) санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт шуудан, цахим шуудан, факсаар эсхүүл биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ”

2/ “4.3. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүүл үндэсний гадаад паспортын хуулбарыг дараах мэдээллийг тусгаж бөглөсөн хүснэгтийн хамт Дипломат төлөөлөгчийн газарт энэ журмын 4.1-д заасан хэлбэрээр хүргүүлнэ:

4.3.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

4.3.2. төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

4.3.3. иргэний үнэмлэх, эсхүүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

4.3.4. хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан хаяг;

4.3.5. одоо оршин сууж байгаа хаяг”.

2. Гадаад оронд байгаа сонгогч шуудан, цахим шуудан, факсаар бүртгүүлэх хүснэгтийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.

СЕХ-НЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ ГХ-НЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР

НБД Ч.СОДНОМЦЭРЭН

Дэлгэрэнгүй...

mardi 15 mai 2012

Франц улс дахь оюутны виз

хэрхэн бөглөх, ямар материал хэрэгтэй ...

Дэлгэрэнгүй...

Франц улсад иргэншил хүсэх

Франц улсад иргэншил хүсэхэд энэ оны 1-р сараас өөрчлөлт орсон нь франц хэлний В1 хэлний түвшинтэй байх шаардлагтай гэсэн өөрчлөлт хуулиндаа оруулав. энэ нь гэхдээ зөвхөн аман шалгалтын түвшин юм. доорхи мэдээллээс дэлгэрүүлнэ үү.


Дэлгэрэнгүй...

jeudi 3 mai 2012

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны 04 сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэнд эзэмшүүлэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тоот тогтоолд 2011 оны 4 сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхээр заасан байсныг 2012 оны 4 сарын 11-ний өдрийн 116 дугаар тоот тогтоолоор өөрчиллөө. Уг тогтоолын дагуу 2012 оны 4 сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэн тус компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмших эрхтэй боллоо.

Ингэхдээ 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлнээр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилүүдэд сургалтын төлбөр хэлбэрээр хувь хүртсэн оюутнуудад ногдох хувийг хасч тооцохоор заасан байна.

Түүнчлэн хувьцаагаа нэрлэсэн үнээр Засгийн газарт худалдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 сарын 1-ний дотор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам зохион байгуулахаар болжээ.

Харин аж ахуй нэгжүүд 2012 оны 6 сарын 1-ний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах хүсэлтээ өөрийн харьяалагдах татварын хэлтэст гаргахаар тус тус шийдвэрлэсэн байна.



Тиймээс гадны улс оронд амьдарч буй Монголчуудын маань 2012 оны 04-р сарын 11-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдүүд "Эрдэнэс 5 толгой"-н хувьцаа эзэмших эрхтэй болох нь ээ.
бичиг баримтаа бүрдүүлэх, хаана хандах талаар энд дарж товч мэдээлэл үзнэ үү.

Дэлгэрэнгүй...

samedi 28 avril 2012

Гадаадад амьдарч байгаа иргэдийн сонгууль өгөх журам батлагдлаа

Гадаадад амьдарч байгаа иргэд 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхөөр хуульчлагдсан билээ. Уг хуулийн дагуу гадаадад амьдарч буй Монгол улсын иргэд УИХ-ын сонгуульд хэрхэн саналаа өгөх, ямар дүрэм мөрдөх талаар Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны сайд хамтарсан журам гаргалаа.

Уг журмыг бүрэн эхээр нь хүргэж байна

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол/тушаал
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооны ажлын албаны дарга /Д.Баяндүүрэн/, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал /Б.Баярсайхан/ болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгосугай.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга /Н.Лувсанжав/
Гадаад харилцааны сайд /Г.Занданшатар/

Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын
2012 оны …/… дугаар хамтарсантогтоол/тушаалын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БАЙРЛАДАГ ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон үйл ажиллагаанд мөрдөнө.

1.2. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийг Улсын Их Хурлын сонгууль /цаашид “Сонгууль” гэх/-д оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, түүнд хяналт тавих ажлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс зохион байгуулна.

1.3. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд” гэх/-ийн саналыг авах ажлыг тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Гадаад улсад байгаа иргэдээс санал авах салбар комисс зохион байгуулна.

1.4. Гадаад оронд байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдөр /цаашид “Санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтооно.


Хоёр.Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах комисс, салбар комисс байгуулах

2.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комисс /цаашид “Комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 36-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран байгуулна.

2.2. Энэ журмын 2.1-д заасан Комиссын бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг оруулна.

2.3. Комисс нь Дипломат төлөөлөгчийн газар бүрд гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах салбар комисс /цаашид “Салбар комисс” гэх/-ыг санал авах өдрөөс 31-ээс доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна.

2.4. Энэ журмын 2.3-т заасан Салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг оруулна.


Гурав. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах

3.1. Комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

3.1.1. Салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

3.1.2. Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбогдсон бусад баримт бичгийг Салбар комисст хүргүүлэх;

3.1.3. шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;

3.1.4. сонгууль зохион байгуулах болон санал авах, хүргүүлэхтэй холбогдсон асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад уламжлах.

3.2. Салбар комисс нь гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулахдаа дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

3.2.1. Салбар комиссын хаяг, ажиллах цагийн хуваарь, сонгогчийг бүртгэх, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;
3.2.2. Салбар комиссын байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэж, нэрийн жагсаалтыг гаргах;
3.2.3. гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаар хянуулахаар хүргүүлэх;
3.2.4. санал авах байр, саналын хайрцаг, бүхээг, дугтуй болон санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;
3.2.5. санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн /дугтуйтай/ саналын хуудас, хүчингүй болон санал авахад зарцуулагдаагүй саналын хуудсын хамт багцлан боож, битүүмжлэн санал хураалтын тухай Салбар комиссын тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт Комисст нэн даруй хүргүүлэх;

3.2.6. Комисс болон холбогдох төрийн бусад байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх.


Дөрөв.Сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх

4.1. Гадаад улсад байгаа арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн /цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх/ санал авах өдрөөс 26-аас доошгүй хоногийн өмнө өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.

4.2. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ.
4.2.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
4.2.2. төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
4.2.3. иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
4.2.4. хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
4.2.5. одоо оршин сууж байгаа газрын хаяг;
4.3. Салбар комисс нь сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэхдээ энэ журмын 4.2-т заасан холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа хааснаас хойш хоёр хоногийн дотор Комисст хүргүүлнэ.

4.4. Комисс нь нийт Салбар комиссоос ирүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


Тав. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах

5.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэх бөгөөд ингэхдээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан нэгдсэн бүртгэлд байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэхийн, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгана.

5.2. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 5.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа мэдээллийг Салбар комисс бүрээр гаргаж сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна.

5.3. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуулийн эрх бүхий иргэнийг энэ журмын 5.2-т заасан цахим хуудаст байрлуулсан сонгогчдын нэрсийн жагсаалт дахь зөвхөн өөрт нь холбогдох мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.
5.4. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгаж сонгогч буруу бүртгэгдсэн, давхардсан, зөрчилтэй асуудал илэрвэл Салбар комисст лавлагаа явуулж, сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар мэдэгдэнэ.
5.5. Салбар комисс өөрийн бүртгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтад Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, санал авах өдрөөс 5-аас доошгүй өдрийн өөрийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.
5.6. Энэ журамд өөрөөр заагаагүй тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулахтай холбогдсон бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

Зургаа. Сонгогчийн бүртгэлийн талаарх гомдлыг шийдвэрлүүлэх журам
6.1. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл алдаатай бүртгэгдсэн байвал энэ тухай сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө Салбар комисст гаргана.
6.2. Салбар комисс нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хандаж тухайн гомдол гаргасан иргэний мэдээллийг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангаас хайлт хийлгэн тодорхойлж, лавлагаа гаргуулах ба тухайн лавлагааг үндэслэн гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулна.

Долоо. Санал авах ажлыг зохион байгуулах

7.1. Сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдрийн 07.00 цагаас 20.00 цаг хүртэл хугацаанд тухайн Салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
7.2. Комисс болон Салбар комисс нь сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уул өдөр хүртэлх хугацаанд нийтэд зарлан мэдээлнэ.
7.3. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг бүхий байр, битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө тухайн улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж бэлтгүүлнэ.
7.4. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, тухайн улсад байгаа сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
7.5. Сонгогчийн саналыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна.
7.6. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг битүүмжлэн, комиссоор дамжуулан нийт Салбар комисст санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
7.7. Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, хүлээн авахад байлцсан дарга, нарийн бичгийн дарга, бүх гишүүн гарын үсэг зурна.
7.8. Салбар комисс нь саналын хуудсын зарцуулалтын тайланг маягтын дагуу гаргаж комисст хүргүүлнэ.

Найм. Санал авах ажиллагаа
8.1. Санал авах өдрийн 07.00 цагт Салбар комиссын бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын хайрцагийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа Салбар комиссын дарга дараах мэдээллийг хийнэ:
8.1.1. сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;
8.1.2. хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;
8.1.3. саналын хуудасны индекс дугаар.
8.2. Энэ журмын 8.1-д заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.
8.3. Салбар комисс энэ журмын 8.1, 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудсыг дугтуйн хамт олгоно.
8.4. Саналын хуудас болон дугтуйг авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

Ес. Сонгогч саналаа өгөх
9.1. Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана.
9.2. Сонгогч саналын хуудас болон саналын дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.
9.3. Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
9.4. Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг саналын дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа саналын дугтуй болон хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа Салбар комисст мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа гаргаж болно.
9.5. Салбар комисс энэ журмын 9.4-д заасны дагуу хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.
9.6. Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.
9.7. Итгэмжлэгдсэн иргэн нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон этгээд байж болохгүй.
9.8. Нам, эвсэл өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “Ажиглагч” гэх/-ийг өөрийн зардлаар томилон ажиллуулж болно.
9.9. Энэ журмын 9.8-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө Салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
9.10. Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд дараах эрх эдэлнэ:
9.10.1 сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
9.10.2 саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;
9.10.3 санал бэлтгэх бүхээг, битүүмжилсэн саналын хайрцаг болон
санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;
9.10.4 санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;
9.10.5 Салбар комиссын гишүүдээс холбогдох мэдээлэл авах;
9.10.6 Ажиглалтын тайлангаа Дипломат албаны тухай хууль, Төрийн нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй агуулга, хэлбэртэйгээр нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.
9.11.Салбар комисс нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

Арав. Санал бүхий дугтуйг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх
10.1. Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг задлан битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал хураах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт зохих журмын дагуу санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:
10.1.1. санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;
10.1.2. санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.
10.2. Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичгийг Комисст хүргүүлэх тухай удирдамжийг Комисс батална.

Арван нэг. Санал авах үйл ажиллагааний зардал
11.1. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.1.1. Санал авах ажлыг зохион байгуулах зардал;
11.1.2. Сонгуулийн хууль тогтоомж сурталчилах болон сургалт зохион байгуулах зардал;
11.1.3. Сонгуулийн тухай хууль тогтоомж, гарын авлага, саналын хайрцаг, дугтуй болон сонгуулийн бичиг баримтыг хүргүүлэх, буцаан авах зардал;
11.1.4. Комиссоос Салбар комисст төлөөлөгчөө томилон ажиллуулах зардал;
11.1.5. Санал авах байр тохижуулах, түрээслэх зардал;
11.1.6. Саналын хайрцаг, бүхээг бэлтгэх, Комисс, Салбар комиссийн тэмдэг хийлгэх зардал;
11.1.7. Комисс болон Салбар комиссоос авч хэрэгжүүлэх бусад зардал.

Арван хоёр. Сонгуулийн сурталчилгаа
12.1. Нам, эвсэл нь сонгуулийн сурталчилгаагаа Дипломат төлөөлөгчийн газрын байр, гадаад улсын нутаг дэвсгэрт явуулахыг хориглоно.
12.2. Энэ журмын 12.1-д заасан нь нам, эвсэл нь цахим хуудас ашиглан сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, сурталчилгаа хийх зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулахад хамаарахгүй.

Арван гурав. Бусад зүйл
13.1. Энэ журмаар зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэнэ.
13.2.Энэ журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
С.Жигүүр
МУ-ын Гадаад харилцааны яам

Дэлгэрэнгүй...

Гадаад амьдарч буй иргэд газар өмчлөх эрхтэй

Нийслэлийн газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээ-2013 он гэхэд иргэн бүрт нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацаа дуусгавар болно. Иргэдэд газар өмчлүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?

-Ирэх оны тавдугаар сарын 2-ноос газрыг иргэдэд тодорхой хэмжээний үнэлгээтэйгээр өмчлүүлнэ. 2008 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэг газрыг хэдэн ч хүн хамтран өмчилдөг байсан бол одоо иргэн бүр өөрийн гэсэн газрыг нэг удаа үнэгүй авах боломж нээгдэж байгаа. Мөн иргэнд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг дахин таван жилээр сунгасан. Урьд нь нийслэл, дүүрэг, аймаг, сумын төвүүдэд газар олгож байсан бол нэмэлт өөрчлөлтөөр улсын чанартай авто замын дагуу газар олгож өмчлүүлэх болсон.

-Улсын чанартай авто замд ямар газрыг хамааруулдаг юм бэ. Ийм газрыг хэрхэн өмчилж авах вэ?

-Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд ийм нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд зам даган хаа хамаагүй буух явдал ихэссэн. Гэхдээ улсын чанартай авто зам томъёоллыг эхлээд ойлгох хэрэгтэй. Суурин газар үүсгэх чиглэлээр аймгийн төвүүдийг хооронд нь мөн Нийслэлтэй холбосон авто замын дагуу иргэнд газар олгоно гэж ойлгох хэрэгтэй.

„Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль“-ийн гуравдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт, бусад иргэд Нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт газар өмчлүүлэхэд дээрх зарчмыг мөн адил баримтална.

-Нийслэлд шинээр таван байршилд иргэдэд газар олгохоор төлөвлөөд байгаа гэл үү?

-Өнгөрсөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээнд хотоос зайдуу таван газарт газар өмчлүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнийг зарим нэг сонин хэвлэлээр газрыг олгож эхэлсэн мэт ташаа ойлголт тараагаад байгаа.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар шийдвэрийг батлуулна, тэр үед л иргэдээс өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх асуудлыг шийднэ.

-Хотын төвийн газрыг ихэвчлэн гадаадын иргэд эзэгнэчихсэн байдаг, мөнгөтэй бол хаана ч, юу ч хийсэн дурын асуудал, харин мөнгөгүй бидэнд хотын зах хязгаарт газар зааж өгдөг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай иргэд таашаа ойлголттой байдаг нь үнэн. Гэхдээ хуулиндаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гээд заагаад өгчихсөн байгаа. Гадаадын иргэдийн хувьд өмчлөх бус харин газрыг эзэмшиж, ашиглаж байгаа асуудал их байдаг. Хэрвээ тэр газрын өмчлөгч Монгол Улсын иргэн бол түүнд захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг. Харин зарим нэг тохиолдолд өмчлөгчид хориглосон хэдэн заалт бий.

-Газар өмчлөгч иргэнд хориглох үйлдэл, үйл ажиллагаанд юуг хамааруулдаг вэ?
-“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-ийн 28 дугаар зүйлд зааснаар өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглосон. Мөн өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг тус тус хориглодог юм. Хэрвээ эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд газрыг өмчлүүлэх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу. Эрхтэй бол тэр эрхээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

-Монгол Улсын харъяатаас гараагүй, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох баримт бичигтэй бол газар өмчилж авах эрхтэй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Итгэмжлэлийг „Нотариатын тухай хууль“-ийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар гэрчлүүлэн ирүүлснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад оршин сууж байгаа иргэний нэр дээр газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болдог.

-Насанд хүрээгүй хүүхэд газар өмчилж авах эрхтэй юу?

-Газар эзэмших, ашиглах тохиолдолд заавал 18 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин „Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. Хуулиндаа насанд хүрээгүй иргэнийг эцэг, эх нь төлөөлөх үүрэгтэй байдаг юм.
http://monne,ыу
---------------------------------------------------

Нийслэлчүүдэд хаана газар олгох вэ

Иргэн бүр 0.07 га газар өмчлөх эрхтэй. Гэвч нийслэлд олгох газрын нөөц дууссан байгаа юм. Одоо хаана газар олгох талаар нийслэлийн газрын албанаас тодруулахад ирэх жил таван байршилд газар олгохоор төлөвлөсөн байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Багахангай, Налайх, Гачуурт дүүргүүдэд газар өмчлүүлэн өгөх юм байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт хаагуур ямар газар олгох тухай ерөнхий төлөвлөгөө хийж байгаа аж.

Харин Багахангай дүүрэгт тавдугаар сараас газар өмчлөх иргэдийн өргөдлийг хүлээн авах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд 100 га газрыг энэ жил өмчлүүлэх гэнэ. Шинээр өмчлүүлж байгаа газар нь ус, цахилгаантай эсэх нь ерөнхий төлөвлөгөөгөөр зохицуулагдах юм байна.
Г.Туяа

Дэлгэрэнгүй...

mardi 24 avril 2012

Монголын долоо хоног Парис хотноо

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.
Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм.
Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris

2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)

Дэлгэрэнгүй: http://sodonmongol.blogspot.fr

Дэлгэрэнгүй...

Швед болон Европын Холбооны улсуудад хэрэгжиж эхлэх "Нутаг буцаах журам"

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаж, үүндээ татгалзсан хариу аваад тухайн улсыг орхиж гарахтай холбогдуулж Европын холбооны орнуудын нэгдсэн журам гарлаа.

Швед улс энэхүү журмыг "Нутаг буцаах журам" гэж нэрлээд 2012 оны 05 сарын 01 өдөрөөс эхлэн хууль болгож хэрэгжүүлэхээр энэ оны 04 сарын 04 өдөр шийдвэрлэсэн байна.

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан үед Швед болон Шенгены орнуудыг тодорхой хугацааны дотор сайн дураар орхин гарах нөхцөл олгогдоно.

Тухайн улсаас гарах хугацааг ямар нөхцөлөөр заах вэ?

Нутаг буцах шийдвэрийн нөхцөлөөс хамааран / нутаг заан гаргах ба нутаг буцаах / Швед болон Шенгены орнуудыг сайн дураар орхин гарах тодорхой хугацааг заан олгох аж.

Өгөгдсөн хугацааны дотор Швед болон Шенгены орнуудаас гарахгүй бол орох хориог тавьна. Уг хорио нь Шенгены орнуудад орох эрхийг 5 жил хүртлэх хугацаанд бүрэн хязгаарлаж байгаа юм байна.

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
http://mgleuro.com

Дэлгэрэнгүй...

dimanche 15 avril 2012

Semaine de la Mongolie 2012

4ème édition, dans les villes et les villages du Nord, du Pas de Calais et de Belgique, de Dunkerque à Lille et d'Arras à Anvers en passant par Rubrouck, pétrez dans la culture des peuples nomades de Mongolie et d'Asie Centrale. A travers le cinéma, la littérature et la musique, à travers le savoir faire des artisans et la cuisine, les conférences des chercheurs et les ateliers, venez découvrir leurs traditions millénaires et la façon dont elles s'inscrivent aujourd'hui dans leur façon de vivre et de voir le monde. Programme complet sur le site internet de l'association à compter de Février 2012.
Horaires / Dates - Du 12/5/2012 au 20/5/2012

organisme: www.guillaumederubrouck.fr
Дэлгэрэнгүй...

dimanche 8 avril 2012

Овоо тахилга

Аттила хааны хүндэтгэл, овоо тахилгын наадам 2012 оны 4-р сарын 14,15-нд France улсын Camp d'Attila-д болно. Хөтөлбөр: Шагайн харвааны тэмцээн, Бөхийн барилдаан, Дэмбээцэх наадамтай. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Наадам болох газрын хаяг: La Cheppe 51600 Camp d'Attila france. Холбогдох утас: 0638504898, 0648237663
Дэлгэрэнгүй...

Motive хамтлаг Парис хотноо тоглоно

Энэ сарын 13-нд Парис хотноо тоглоно.

Ренне хотноо 14-нд тоглох юм байна.
доорхи утаснаас лавлаж болох нь ээ - 0751411742, 0605872976
Дэлгэрэнгүй...

samedi 25 février 2012

Францад хэрхэн сурхаар ирэх вэ, товч зөвлөмж

Францад хэрхэн сурхаар ирэх вэ, зөвлөмж

Доорхи танилцуулга дээр хэрхэн Францад сурхаар ирэх, их дээд сургуульд хэрхэн бүтгүүлэх, тэтгэлэгт хөтөлбөр болон сургалтын төлбөрт хэрхэн хамрагдах, хэрхэн виз авах зэрэг талаар товч мэдээлэл хүргэж байна.
Сайтаас дэлгэрүүлэрээй: http://www.campusfrance.org/fr
Дэлгэрэнгүй...

lundi 30 janvier 2012

Франц хэл инэтээр сурах

Та бүхэн дараах сайтуудаар орж франц хэлний хичээлүүд, тэдгээрийн тайлбар, шалгалт зэргийн талаар дэлгэрүүлэн үзэж болж байна.

1. TCF (Test de connaissance du français)буюу Франц хэлинй түвшин тогтоох тестийн шалгалт: их сургуульд суралцхад энэ шалгалт мөн зарим тохиолдолд өгсөн байх шаардлагтай. дэлгэрэнгүй : http://tcf.didierfle.com

2. доорхи сайтаас та бүхэн франц хэлний сонсох, унших, бичих, үзэх, ... бүхий л хичээлүүдийг үзэж болно. хичээлүүд нь байнга шинэчлэгддэг учир та бүхэнд хэрэг болно гэж найдна.
http://www.rfi.fr/lffr/questionnaires/072/questionnaire_3.asp

3. ТҮ5 - аас франц хэл сурч буй гадаад хүмүүст зориулсан хичээлүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. олон төрлийн хичээлүүд бий.
http://www.tv5.org/cms/chaine-francophone/enseigner-apprendre-francais/TCF-FLE/p-6817-Accueil-TCF.htm

4. бүх түвшний хичээл, тестүүд: http://www.campus-electronique.tm.fr/TestFle/

5. энэ сайт дээр та бүхэн кареоке дуулж болно.
http://www.lepointdufle.net/chansons.htm

6. түвшингээ тогтоо, үргэлжлүүл: http://master2cml.u-strasbg.fr/realisations/0405/projet02/index.html

7. франц хэл зүй: http://clipclass.net/grammaire/index.htm

8. бүртгүүлээд шинэ хичээлүүдийг майлээрээ хүлээн аваарай. http://www.francaisfacile.com/

за энэ хүрээд төгслөө. та бүхэн өөр сонирхолтой сайтууд мэддэг бол доор үлдээж болхоос гадна Facebook хуудсанд тавж болно шүү.
амжилт хүсийй...

Дэлгэрэнгүй...

jeudi 12 janvier 2012

"Франц дахь монголчууд" Facebook хуудас

Сайн байцгаана уу,

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж "Франц дахь монголчууд" хэмээх Facebook дээрхи хуудсын танилцуулж байна. Доорхи линкен дээр дарж ороорой. Франц дахь монголчууд

За тэгээд j'aime, like - aa хийгээд, бусдад хүргэх гэсэн хэрэгтэй, мэдүүштэй мэдээлүүдээ оруулад байж дээ.

Та бүхний шинэ оны ажилд амжилт хүсийййййййййййййййй.

Дэлгэрэнгүй...