jeudi 3 mai 2012

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны 04 сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэнд эзэмшүүлэхээр боллоо

Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тоот тогтоолд 2011 оны 4 сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхээр заасан байсныг 2012 оны 4 сарын 11-ний өдрийн 116 дугаар тоот тогтоолоор өөрчиллөө. Уг тогтоолын дагуу 2012 оны 4 сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн бүх иргэн тус компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмших эрхтэй боллоо.

Ингэхдээ 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлнээр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилүүдэд сургалтын төлбөр хэлбэрээр хувь хүртсэн оюутнуудад ногдох хувийг хасч тооцохоор заасан байна.

Түүнчлэн хувьцаагаа нэрлэсэн үнээр Засгийн газарт худалдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны 6 сарын 1-ний дотор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам зохион байгуулахаар болжээ.

Харин аж ахуй нэгжүүд 2012 оны 6 сарын 1-ний дотор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах хүсэлтээ өөрийн харьяалагдах татварын хэлтэст гаргахаар тус тус шийдвэрлэсэн байна.



Тиймээс гадны улс оронд амьдарч буй Монголчуудын маань 2012 оны 04-р сарын 11-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдүүд "Эрдэнэс 5 толгой"-н хувьцаа эзэмших эрхтэй болох нь ээ.
бичиг баримтаа бүрдүүлэх, хаана хандах талаар энд дарж товч мэдээлэл үзнэ үү.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire