dimanche 27 mai 2012

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ


2012-05-16 Дугаар 62 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухайхуулийн 6-р зүйлийн 6.8 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.7 дахь заалт, 12-р зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООН, ТУШААХ нь:

1. Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын 2012 оны 29/А/37 дугаар хамтарсан тогтооль тушаалаар баталсан “Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байралдаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ын 4.1, 4.3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй.

1/ “4.1. Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол улсын иргэн (цаашид “сонгуулийн эрх бүхий иргэн” гэх) санал авах өдрөөс 30 хоногийн өмнөөс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт шуудан, цахим шуудан, факсаар эсхүүл биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ”

2/ “4.3. Сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүүл үндэсний гадаад паспортын хуулбарыг дараах мэдээллийг тусгаж бөглөсөн хүснэгтийн хамт Дипломат төлөөлөгчийн газарт энэ журмын 4.1-д заасан хэлбэрээр хүргүүлнэ:

4.3.1. эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

4.3.2. төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;

4.3.3. иргэний үнэмлэх, эсхүүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;

4.3.4. хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан хаяг;

4.3.5. одоо оршин сууж байгаа хаяг”.

2. Гадаад оронд байгаа сонгогч шуудан, цахим шуудан, факсаар бүртгүүлэх хүснэгтийг 4 дүгээр хавсралтаар баталсугай.

СЕХ-НЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ ГХ-НЫ САЙД Г.ЗАНДАНШАТАР

НБД Ч.СОДНОМЦЭРЭН

Aucun commentaire:

Enregistrer un commentaire