lundi 14 novembre 2011

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЭН ЯВАГДАЖ БАЙНА


Монгол Улсын Иргэний Шинэчилсэн бүртгэл 2011 оны 11 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1-н хүртэл дахин явагдаж байна. ИШБ долоо хоног бүрийн Даваагаас Пүрэв гарагуудад 14:30 цагаас 17:00 цагийн хооронд Элчин сайдын яаманд үргэлжилж байна.

фРАНЦ УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГАДААДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Өөрийн амьдарч байгаа улсад Монгол улсаас ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яам, консулын газарт биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгэл эхлэх хугацаа, ажиллах хуваарь гэх мэт холбогдох мэдээллийг элчин сайдын яамнаас авах боломжтой.

Гадаадад оршин суугаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүрэн хамруулах зорилгоор тусгай журам гарган зохицуулсан. Уг журамд зааснаар үндэсний гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон тэдгээрийн архивын лавлагааны аль нэгийг үндэслэж бүртгэж болно.

Архивын лавлагаа авахдаа www.registrationmongolia.com/gad_lavlagaa, www.burtgel.mn/gad_lavlagaa цахим хуудсаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүсэлтээ гаргаж төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн зурагтай мэдээллийг оршин суугаа орныхоо консулын газраар дамжуулан авна. Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар лавлагааг үндэслэн төрсний гэрчилгээг дахин олгож шинэчилсэн бүртгэлд бүртгэнэ. / Дээрх 2 баримт бичгийн лавлагаа хамт байх шаардлагатай /

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараа өөрийн чинь хурууны хээ болон бусад мэдээллийг УБЕГ-т хүргүүлэх ба УБЕГ-ын төв мэдээллийн санд давхардлыг шалгаж, цахим мэдээллийн сан болон цаасан баримттай тулгагдаж зөрчилгүй тохиолдолд бүртгэлийн дугаар олгогдоно. Ингэж мэдээлэл баталгаажсанаар Хөдөлмөр халамж үйчилгээний газар таны нэр хүргэгдэж эх орны хувь хишиг хүртэх эрх нээгдэнэ.
Нөгөө талаар шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн таны нэрийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвд хүргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ы хувьцаанаас хувь эзэмших боломж бүрдэнэ.

Хилийн чанадад амьдарч байгаа иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дараа манай газрын цахим хуудас www.registrationmongolia.com , www.burtgel.mn, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож шинэчилсэн бүртгэл баталгаажсан эсэх тухай мэдээллийг авна.

Aucun commentaire:

Enregistrer un commentaire