jeudi 17 novembre 2011

«1912-1913 ОНЫ МОНГОЛ» ӨНГӨТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ПАРИС ХОТНОО ГАРНА

Францын нийслэл Парис хотноо байдаг "Альберт Каны" музейд энэ сарын 29-нөөс эхлэн ирэх оны есдүгээр сар хүртэлх хугацаанд “1912-1913 оны Монгол” өнгөт гэрэл зургийн үзэсгэлэн гарах гэж байна.

ХХ зууны эхэн үеийн Монгол­чуудын ахуй амьдрал, нийгмийн байдлыг дүрслэн харуулсан өнгөт зургуудыг энэ үзэсгэлэнгээс харж болох нээ.
Альберт Кан Францын саят­нуу­дын нэг байсан бөгөөд тэртээ 1909 онд фото зурагчдаар дэлхийн 50 гаруй улс орны нийгэм, хүмүүсийн өнгөт фото зургийг авахуулах то­моохон төсөл эхлүүлжээ. Энэ орны дотор Вьетнам, Бразил, Америк, Норвеги болон Монгол орсон байдаг аж.

Хэдийгээр 1929 он гэхэд Альберт Кан европын хамгийн баян хүний нэг байсан ч тухайн үеийн америкийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэхүү төслөө 1931 онд зогсооход хүрчээ. Тэрээр 1940 онд таалал төгссөн байна. Альберт Каны авсан гэрэл зургууд бүхий түүний музей нь өдгөө хорьдугаар зууны дэлхийн улс орнуудын түүхэн ховор агшныг харуулсан хамгийн чухал музейн нэгд зүй ёсоор тооцогддог аж. Түүний өнгөт гэрэл зургийн цуглуулгад 72 мянган зураг байдаг байна.
Д.Догсмаа МОЦАМЭ

Aucun commentaire:

Enregistrer un commentaire