samedi 28 avril 2012

Гадаад амьдарч буй иргэд газар өмчлөх эрхтэй

Нийслэлийн газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээ-2013 он гэхэд иргэн бүрт нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацаа дуусгавар болно. Иргэдэд газар өмчлүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?

-Ирэх оны тавдугаар сарын 2-ноос газрыг иргэдэд тодорхой хэмжээний үнэлгээтэйгээр өмчлүүлнэ. 2008 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэг газрыг хэдэн ч хүн хамтран өмчилдөг байсан бол одоо иргэн бүр өөрийн гэсэн газрыг нэг удаа үнэгүй авах боломж нээгдэж байгаа. Мөн иргэнд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг дахин таван жилээр сунгасан. Урьд нь нийслэл, дүүрэг, аймаг, сумын төвүүдэд газар олгож байсан бол нэмэлт өөрчлөлтөөр улсын чанартай авто замын дагуу газар олгож өмчлүүлэх болсон.

-Улсын чанартай авто замд ямар газрыг хамааруулдаг юм бэ. Ийм газрыг хэрхэн өмчилж авах вэ?

-Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд ийм нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд зам даган хаа хамаагүй буух явдал ихэссэн. Гэхдээ улсын чанартай авто зам томъёоллыг эхлээд ойлгох хэрэгтэй. Суурин газар үүсгэх чиглэлээр аймгийн төвүүдийг хооронд нь мөн Нийслэлтэй холбосон авто замын дагуу иргэнд газар олгоно гэж ойлгох хэрэгтэй.

„Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль“-ийн гуравдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт, бусад иргэд Нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт газар өмчлүүлэхэд дээрх зарчмыг мөн адил баримтална.

-Нийслэлд шинээр таван байршилд иргэдэд газар олгохоор төлөвлөөд байгаа гэл үү?

-Өнгөрсөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээнд хотоос зайдуу таван газарт газар өмчлүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнийг зарим нэг сонин хэвлэлээр газрыг олгож эхэлсэн мэт ташаа ойлголт тараагаад байгаа.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар шийдвэрийг батлуулна, тэр үед л иргэдээс өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх асуудлыг шийднэ.

-Хотын төвийн газрыг ихэвчлэн гадаадын иргэд эзэгнэчихсэн байдаг, мөнгөтэй бол хаана ч, юу ч хийсэн дурын асуудал, харин мөнгөгүй бидэнд хотын зах хязгаарт газар зааж өгдөг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай иргэд таашаа ойлголттой байдаг нь үнэн. Гэхдээ хуулиндаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гээд заагаад өгчихсөн байгаа. Гадаадын иргэдийн хувьд өмчлөх бус харин газрыг эзэмшиж, ашиглаж байгаа асуудал их байдаг. Хэрвээ тэр газрын өмчлөгч Монгол Улсын иргэн бол түүнд захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг. Харин зарим нэг тохиолдолд өмчлөгчид хориглосон хэдэн заалт бий.

-Газар өмчлөгч иргэнд хориглох үйлдэл, үйл ажиллагаанд юуг хамааруулдаг вэ?
-“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-ийн 28 дугаар зүйлд зааснаар өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглосон. Мөн өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг тус тус хориглодог юм. Хэрвээ эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд газрыг өмчлүүлэх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу. Эрхтэй бол тэр эрхээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

-Монгол Улсын харъяатаас гараагүй, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох баримт бичигтэй бол газар өмчилж авах эрхтэй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Итгэмжлэлийг „Нотариатын тухай хууль“-ийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар гэрчлүүлэн ирүүлснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад оршин сууж байгаа иргэний нэр дээр газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болдог.

-Насанд хүрээгүй хүүхэд газар өмчилж авах эрхтэй юу?

-Газар эзэмших, ашиглах тохиолдолд заавал 18 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин „Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. Хуулиндаа насанд хүрээгүй иргэнийг эцэг, эх нь төлөөлөх үүрэгтэй байдаг юм.
http://monne,ыу
---------------------------------------------------

Нийслэлчүүдэд хаана газар олгох вэ

Иргэн бүр 0.07 га газар өмчлөх эрхтэй. Гэвч нийслэлд олгох газрын нөөц дууссан байгаа юм. Одоо хаана газар олгох талаар нийслэлийн газрын албанаас тодруулахад ирэх жил таван байршилд газар олгохоор төлөвлөсөн байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Багахангай, Налайх, Гачуурт дүүргүүдэд газар өмчлүүлэн өгөх юм байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт хаагуур ямар газар олгох тухай ерөнхий төлөвлөгөө хийж байгаа аж.

Харин Багахангай дүүрэгт тавдугаар сараас газар өмчлөх иргэдийн өргөдлийг хүлээн авах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд 100 га газрыг энэ жил өмчлүүлэх гэнэ. Шинээр өмчлүүлж байгаа газар нь ус, цахилгаантай эсэх нь ерөнхий төлөвлөгөөгөөр зохицуулагдах юм байна.
Г.Туяа

Дэлгэрэнгүй...

mardi 24 avril 2012

Монголын долоо хоног Парис хотноо

2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум

А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.

Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.
Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.

Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм.
Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.

Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)

LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris

2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)

Дэлгэрэнгүй: http://sodonmongol.blogspot.fr

Дэлгэрэнгүй...

Швед болон Европын Холбооны улсуудад хэрэгжиж эхлэх "Нутаг буцаах журам"

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаж, үүндээ татгалзсан хариу аваад тухайн улсыг орхиж гарахтай холбогдуулж Европын холбооны орнуудын нэгдсэн журам гарлаа.

Швед улс энэхүү журмыг "Нутаг буцаах журам" гэж нэрлээд 2012 оны 05 сарын 01 өдөрөөс эхлэн хууль болгож хэрэгжүүлэхээр энэ оны 04 сарын 04 өдөр шийдвэрлэсэн байна.

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан үед Швед болон Шенгены орнуудыг тодорхой хугацааны дотор сайн дураар орхин гарах нөхцөл олгогдоно.

Тухайн улсаас гарах хугацааг ямар нөхцөлөөр заах вэ?

Нутаг буцах шийдвэрийн нөхцөлөөс хамааран / нутаг заан гаргах ба нутаг буцаах / Швед болон Шенгены орнуудыг сайн дураар орхин гарах тодорхой хугацааг заан олгох аж.

Өгөгдсөн хугацааны дотор Швед болон Шенгены орнуудаас гарахгүй бол орох хориог тавьна. Уг хорио нь Шенгены орнуудад орох эрхийг 5 жил хүртлэх хугацаанд бүрэн хязгаарлаж байгаа юм байна.

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
http://mgleuro.com

Дэлгэрэнгүй...

dimanche 15 avril 2012

Semaine de la Mongolie 2012

4ème édition, dans les villes et les villages du Nord, du Pas de Calais et de Belgique, de Dunkerque à Lille et d'Arras à Anvers en passant par Rubrouck, pétrez dans la culture des peuples nomades de Mongolie et d'Asie Centrale. A travers le cinéma, la littérature et la musique, à travers le savoir faire des artisans et la cuisine, les conférences des chercheurs et les ateliers, venez découvrir leurs traditions millénaires et la façon dont elles s'inscrivent aujourd'hui dans leur façon de vivre et de voir le monde. Programme complet sur le site internet de l'association à compter de Février 2012.
Horaires / Dates - Du 12/5/2012 au 20/5/2012

organisme: www.guillaumederubrouck.fr
Дэлгэрэнгүй...

dimanche 8 avril 2012

Овоо тахилга

Аттила хааны хүндэтгэл, овоо тахилгын наадам 2012 оны 4-р сарын 14,15-нд France улсын Camp d'Attila-д болно. Хөтөлбөр: Шагайн харвааны тэмцээн, Бөхийн барилдаан, Дэмбээцэх наадамтай. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Наадам болох газрын хаяг: La Cheppe 51600 Camp d'Attila france. Холбогдох утас: 0638504898, 0648237663
Дэлгэрэнгүй...

Motive хамтлаг Парис хотноо тоглоно

Энэ сарын 13-нд Парис хотноо тоглоно.

Ренне хотноо 14-нд тоглох юм байна.
доорхи утаснаас лавлаж болох нь ээ - 0751411742, 0605872976
Дэлгэрэнгүй...

samedi 25 février 2012

Францад хэрхэн сурхаар ирэх вэ, товч зөвлөмж

Францад хэрхэн сурхаар ирэх вэ, зөвлөмж

Доорхи танилцуулга дээр хэрхэн Францад сурхаар ирэх, их дээд сургуульд хэрхэн бүтгүүлэх, тэтгэлэгт хөтөлбөр болон сургалтын төлбөрт хэрхэн хамрагдах, хэрхэн виз авах зэрэг талаар товч мэдээлэл хүргэж байна.
Сайтаас дэлгэрүүлэрээй: http://www.campusfrance.org/fr
Дэлгэрэнгүй...