Affichage des articles dont le libellé est Европ дахь монголчууд. Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est Европ дахь монголчууд. Afficher tous les articles

mardi 14 avril 2015

Франц-Монгол ярианы ном. 2015

Франц хэлтэн хүн бүхэнд зориулсан Франц-Монгол ярианы ном хэвлэгдэн гарлаа.

Тус ярианы ном нь Монголд аялал жуулчлал, ажлаар ирж буй франц хэлт хүмүүст зориулсан жижиг товхимол ба номонд өдөр тутам хэрэглэгддэг үг хэллэгүүд, харилцан яриа зэргүүдийг тус бүр бүлэг болгон оруулснаас гадна, франц-монгол толь бичгийг хойд хэсэгт нь хавсарган өгсөн болно.
Мөн франц хэл шимтэн сонирхогч, сурагч хэн бүхэнд дэмжлэг болох нь дамжиггүй.

Франц найз нартаа бэлэглэх гоёхон бэлгийн нэг нь энэхүү ярианы ном байх болно.

Монголд: Интер болон Аз хур номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.
Мөн 8808-6397
9919-5053 утсанд холбогдон авах боломжтой.
Францад: asso.espritmongol@gmail.com хаягаар холбогдон захиалах, худалдан авах боломжтой.

Номын талаархи санал хүсэлтийг мөн дээрхи майл хаягаар хүлээн авна.

Хэвлэгдсэн он: 2015
Хуудасны тоо: 96
Хэмжээ: 14.5 x 10.3 x 0.5 (A6)
ISBN дугаар: 9789997330239

Дэлгэрэнгүй...

mardi 14 octobre 2014

Уран бичлэгийн үзэсгэлэн

Франц улсын Тулуз хотноо монгол уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 17-оос нэг сарын хугацаатай олны хүртээл болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: GUNCALLI.BLOG

Дэлгэрэнгүй...

lundi 13 mai 2013

МОНГОЛ УЛСААС ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ХАЯГУУД

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын хаягийг Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газраас ирүүлснээр танилцуулж байна. 2013 оны 03-р сарын байдлаар.
Дэлгэрэнгүй...

samedi 28 avril 2012

Гадаад амьдарч буй иргэд газар өмчлөх эрхтэй

Нийслэлийн газрын албаны Газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээ-2013 он гэхэд иргэн бүрт нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацаа дуусгавар болно. Иргэдэд газар өмчлүүлэх ажил ямар түвшинд явж байна вэ?

-Ирэх оны тавдугаар сарын 2-ноос газрыг иргэдэд тодорхой хэмжээний үнэлгээтэйгээр өмчлүүлнэ. 2008 оны тавдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, нэг газрыг хэдэн ч хүн хамтран өмчилдөг байсан бол одоо иргэн бүр өөрийн гэсэн газрыг нэг удаа үнэгүй авах боломж нээгдэж байгаа. Мөн иргэнд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг дахин таван жилээр сунгасан. Урьд нь нийслэл, дүүрэг, аймаг, сумын төвүүдэд газар олгож байсан бол нэмэлт өөрчлөлтөөр улсын чанартай авто замын дагуу газар олгож өмчлүүлэх болсон.

-Улсын чанартай авто замд ямар газрыг хамааруулдаг юм бэ. Ийм газрыг хэрхэн өмчилж авах вэ?

-Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд ийм нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэд зам даган хаа хамаагүй буух явдал ихэссэн. Гэхдээ улсын чанартай авто зам томъёоллыг эхлээд ойлгох хэрэгтэй. Суурин газар үүсгэх чиглэлээр аймгийн төвүүдийг хооронд нь мөн Нийслэлтэй холбосон авто замын дагуу иргэнд газар олгоно гэж ойлгох хэрэгтэй.

„Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль“-ийн гуравдугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэн Нийслэлд буюу аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт, бусад иргэд Нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт газар өмчлүүлэхэд дээрх зарчмыг мөн адил баримтална.

-Нийслэлд шинээр таван байршилд иргэдэд газар олгохоор төлөвлөөд байгаа гэл үү?

-Өнгөрсөн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээнд хотоос зайдуу таван газарт газар өмчлүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнийг зарим нэг сонин хэвлэлээр газрыг олгож эхэлсэн мэт ташаа ойлголт тараагаад байгаа.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар шийдвэрийг батлуулна, тэр үед л иргэдээс өргөдөл хүлээн авч газар өмчлүүлэх асуудлыг шийднэ.

-Хотын төвийн газрыг ихэвчлэн гадаадын иргэд эзэгнэчихсэн байдаг, мөнгөтэй бол хаана ч, юу ч хийсэн дурын асуудал, харин мөнгөгүй бидэнд хотын зах хязгаарт газар зааж өгдөг гэж иргэд гомдоллодог. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Манай иргэд таашаа ойлголттой байдаг нь үнэн. Гэхдээ хуулиндаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гээд заагаад өгчихсөн байгаа. Гадаадын иргэдийн хувьд өмчлөх бус харин газрыг эзэмшиж, ашиглаж байгаа асуудал их байдаг. Хэрвээ тэр газрын өмчлөгч Монгол Улсын иргэн бол түүнд захиран зарцуулах эрх нь нээлттэй байдаг. Харин зарим нэг тохиолдолд өмчлөгчид хориглосон хэдэн заалт бий.

-Газар өмчлөгч иргэнд хориглох үйлдэл, үйл ажиллагаанд юуг хамааруулдаг вэ?
-“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-ийн 28 дугаар зүйлд зааснаар өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харъяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэхийг хориглосон. Мөн өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашиглахыг тус тус хориглодог юм. Хэрвээ эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд газрыг өмчлүүлэх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу. Эрхтэй бол тэр эрхээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

-Монгол Улсын харъяатаас гараагүй, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох баримт бичигтэй бол газар өмчилж авах эрхтэй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Итгэмжлэлийг „Нотариатын тухай хууль“-ийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар гэрчлүүлэн ирүүлснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад оршин сууж байгаа иргэний нэр дээр газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болдог.

-Насанд хүрээгүй хүүхэд газар өмчилж авах эрхтэй юу?

-Газар эзэмших, ашиглах тохиолдолд заавал 18 нас хүрсэн иргэн байх ёстой. Харин „Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль“-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. Хуулиндаа насанд хүрээгүй иргэнийг эцэг, эх нь төлөөлөх үүрэгтэй байдаг юм.
http://monne,ыу
---------------------------------------------------

Нийслэлчүүдэд хаана газар олгох вэ

Иргэн бүр 0.07 га газар өмчлөх эрхтэй. Гэвч нийслэлд олгох газрын нөөц дууссан байгаа юм. Одоо хаана газар олгох талаар нийслэлийн газрын албанаас тодруулахад ирэх жил таван байршилд газар олгохоор төлөвлөсөн байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Багахангай, Налайх, Гачуурт дүүргүүдэд газар өмчлүүлэн өгөх юм байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт хаагуур ямар газар олгох тухай ерөнхий төлөвлөгөө хийж байгаа аж.

Харин Багахангай дүүрэгт тавдугаар сараас газар өмчлөх иргэдийн өргөдлийг хүлээн авах бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах юм байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд 100 га газрыг энэ жил өмчлүүлэх гэнэ. Шинээр өмчлүүлж байгаа газар нь ус, цахилгаантай эсэх нь ерөнхий төлөвлөгөөгөөр зохицуулагдах юм байна.
Г.Туяа

Дэлгэрэнгүй...

mardi 24 avril 2012

Швед болон Европын Холбооны улсуудад хэрэгжиж эхлэх "Нутаг буцаах журам"

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаж, үүндээ татгалзсан хариу аваад тухайн улсыг орхиж гарахтай холбогдуулж Европын холбооны орнуудын нэгдсэн журам гарлаа.

Швед улс энэхүү журмыг "Нутаг буцаах журам" гэж нэрлээд 2012 оны 05 сарын 01 өдөрөөс эхлэн хууль болгож хэрэгжүүлэхээр энэ оны 04 сарын 04 өдөр шийдвэрлэсэн байна.

Шенгены орнуудад оршин суух эрх авахаар хүсэлт гаргаад татгалзсан хариу авсан үед Швед болон Шенгены орнуудыг тодорхой хугацааны дотор сайн дураар орхин гарах нөхцөл олгогдоно.

Тухайн улсаас гарах хугацааг ямар нөхцөлөөр заах вэ?

Нутаг буцах шийдвэрийн нөхцөлөөс хамааран / нутаг заан гаргах ба нутаг буцаах / Швед болон Шенгены орнуудыг сайн дураар орхин гарах тодорхой хугацааг заан олгох аж.

Өгөгдсөн хугацааны дотор Швед болон Шенгены орнуудаас гарахгүй бол орох хориог тавьна. Уг хорио нь Шенгены орнуудад орох эрхийг 5 жил хүртлэх хугацаанд бүрэн хязгаарлаж байгаа юм байна.

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо
http://mgleuro.com

Дэлгэрэнгүй...

jeudi 12 janvier 2012

"Франц дахь монголчууд" Facebook хуудас

Сайн байцгаана уу,

Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж "Франц дахь монголчууд" хэмээх Facebook дээрхи хуудсын танилцуулж байна. Доорхи линкен дээр дарж ороорой. Франц дахь монголчууд

За тэгээд j'aime, like - aa хийгээд, бусдад хүргэх гэсэн хэрэгтэй, мэдүүштэй мэдээлүүдээ оруулад байж дээ.

Та бүхний шинэ оны ажилд амжилт хүсийййййййййййййййй.

Дэлгэрэнгүй...

vendredi 2 décembre 2011

Монгол-Европын Нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс тунхагласны баярын өдөр, 2011 оны 11-р сарын 26-нд Европын Холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын сайн дурын байгууллагуудын төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо хуралдаж Монгол-Европын Нийгэмлэг байгууллаа.

Үүнд Британийн Монголчуудын холбоо, Лондон хотын Монгол Соёлын Төв, Монгол-Нидерландын Өлзий Холбоо, Португал-Монголын Нийгэмлэг, Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Европын Монгол Шагайн Холбоо, Бельги улс дахь Соёмбо, Эв Нэгдэл, Тооно, Бельгийн Монголчуудын холбоод, Жамуух, Монгол-Бельги нийгэмлэгүүд, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид болон Бельги улс дахь Монголын Өргөмжит консул Паул Ван Воуве нар хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн Герман улс дахь Монгол Соёлын Төв, Унгар, Польш, Чехийн Монголчуудын холбоод хүндэтгэх шалтгаанаар оролцож амжаагүй ч хуралд амжилт хүсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Тус хуралдаанаар Монгол-Европын Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Номун-Эрдэнэ \Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн\, дэд тэргүүнээр Ж.Өнөрмаа \Британийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн\, Д.Янжиндулам \Монгол-Нидерландын Өлзий Холбооны тэргүүн\ нар сонгогдлоо. Монгол-Европын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлд Ц.Адъяа – Бельгийн Соёмбо холбооны тэргүүн, Б.Баатарбат- Европ дахь Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, С.Билигсайхан- Бельгийн Тооно холбооны тэргүүн, И.Бүдбаяр - Берлин хот дахь Монгол Соёлын төвийн захирал, Б.Жавхлан – Португал-Монголын нийгэмлэгийн тэргүүн, Ч.Мөнхбаясгалан – Монгол-Бельги нийгэмлэгийн тэргүүн, Д.Мөнхзул – Бельгийн Монголчуудын холбооны тэргүүн,Т.Түвшинбат – Лондон хот дахь Монгол Соёлын төвийн дэд тэргүүн нарыг батлав. Нийгэмлэгийн дүрмийн дагуу энэхүү нийгэмлэгт элсэн орж буй байгууллага болгоны тэргүүн эсвэл тэргүүний санал болгосон төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн байж болох юм.

Мөн нийгэмлэгийн дэргэд Зөвлөхүүдийн Зөвлөл байгуулахаар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар Бельги улс дахь Монгол Улсын Өргөмжит Консул Паул Ван Воуве, Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат нар зөвлөхөөр томилогдов.

Нийгэмлэгийн гол ажиллах хэлбэр нь одоо нэгэнт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах болно.
Монгол-Европын Нийгэмлэг байгуулах санаачилгыг Британийн Монголчуудын Холбооноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Эх орны хөгжилд 7-р чуулганы үеэр санаачилж Герман, Голланд, Ирланд ИБУИВУ, Португал, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодынхон дэмжсэн билээ. Улмаар Зөгийн Үүр хөтөлбөрийн хүрээнд 9 сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон Европын Монголчуудын анхдугаар чуулганы үеэр Бельги, Унгар, Чех, Польш улсуудад ажиллаж буй холбоод, соёлын төвүүд, эмч нарын холбоод дэмжин 11 сарын 26-д Бельгийн Вант Улсын Брюссель хотод хуралдаж энэхүү байгууллагаа байгуулахаар шийдсэн юм.
Энэхүү уулзалт хурлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Бельгийн Тооно холбооны тэргүүн С.Билигсайхан, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүстнийгэмлэгийн гишүүд гүн талархалаа илэрхийлэв.

Б.Жавхлан, Монгол-Европын Нийгэмлэгийн хэвлэл-мэдээллийн алба,

Дэлгэрэнгүй...