Франц улсын Тулуз хотноо монгол уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 17-оос нэг сарын хугацаатай олны хүртээл болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: GUNCALLI.BLOG
Дэлгэрэнгүй...
Affichage des articles dont le libellé est сургалт-хурал-цуглаан-үзвэр .... Afficher tous les articles
Affichage des articles dont le libellé est сургалт-хурал-цуглаан-үзвэр .... Afficher tous les articles
mardi 14 octobre 2014
Уран бичлэгийн үзэсгэлэн
Libellés :
Европ дахь монголчууд,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
mardi 24 avril 2012
Монголын долоо хоног Парис хотноо
2012 оны 5-р сарын 07 – 13 -ны хооронд “Монгол өв соёл ба уламжлал” нэртэй Монголын долоо хоногийн өдөрлөг Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус өдөрлөгүүд үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
А. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форумА. Олон улсын, Шинжлэх ухааны салбар хоорондын эрдэм шинжилгээний хурал
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Монголын соёл, иргэншлийг дэмжин сурталчлах, ашгийн бус байгууллагуудыг хамарсан хэлэлцүүлэг, эрдэмтдийн хооронд тэр бүр үр өгөөжтэй харилцаа холбоо үүсгэдэггүй газарзүйн, институцийн, арга зүйн болон эрдэм шинжилгээний хуваагдлуудыг холбох гүүрийг бий болгох.
Тус “эрдэм шинжилгээний хурал”-д Монголын зарим их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, АНУ, Япон, Герман зэрэг орноос Монгол судлалын судлаачид, Франц дахь Монгол судлал, Монголд судалгаа явуулдаг судлаачид өөрсдийн судалгааны талаархи сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээ танилцуулах юм.
Хуралд оролцсон сэдвүүдэд дүгнэлт өгөх, цаашдын хамтын ажиллагаа, шинэ хандлагуудыг бий болгох үүднээс сэдэв тус бүрээр дугуй ширээний ярилцлага өрнүүлнэ.
Б. Монголын урлаг, соёл нийгмийн нийгэмлэг, холбоодын нэгдсэн форум
“Нийгэмлэг холбоодын форум” –д Монголын ба Францад үйл ажиллагаа явуудаг Монголын нийгэмлэг холбоод оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, цар хүрээний талаар танилцууллахаас гадна дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.
Дээрхи гол үндсэн 2 хэсгээс гадна уран зураг, монгол уран бичлэг, фото зургийн үзэсгэлэн; баримтад болон уран сайхны кино, үндэсний дуу, хөөмий, ардын бүжгийн үзүүлбэр; хөөмий, ятга, морин хуур, ардын урлагын тоглолт , монгол хоолны амталгаа, номын худалдаа зэрэг үйл ажиллагаа тухайн өдөрлөгүүдэд нээлтэй байх юм.
Мөн өдөрлөгийн туршид монгол хоол, хөөмий, ардын бүжиг .... зэрэг сургалтууд явагдана.
Болох газар: Франц улс – Парис хот.
1. INALCO (Дорно дахины Хэл, Иргэншлийн _ндэсний Дээд Сургууль)
Хаяг: 75013
65, rue des Grands Moulins (Grands Moulins гудамж, 65 тоот)
LIEU
Hall de l'Université Paris VII
16 rue Marguerite Duras
75013 Paris
2. ENS (Багшийн Дээд Сургууль)
Хаяг: 75005 Парис
45, rue d’Ulm (Ulm гудамж, 45 тоот)
Дэлгэрэнгүй: http://sodonmongol.blogspot.fr
Дэлгэрэнгүй...
dimanche 8 avril 2012
Овоо тахилга
Аттила хааны хүндэтгэл, овоо тахилгын наадам 2012 оны 4-р сарын 14,15-нд France улсын Camp d'Attila-д болно. Хөтөлбөр: Шагайн харвааны тэмцээн, Бөхийн барилдаан, Дэмбээцэх наадамтай. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Наадам болох газрын хаяг: La Cheppe 51600 Camp d'Attila france. Холбогдох утас: 0638504898, 0648237663
Дэлгэрэнгүй...
Наадам болох газрын хаяг: La Cheppe 51600 Camp d'Attila france. Холбогдох утас: 0638504898, 0648237663
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болох гэж буй нь,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
Motive хамтлаг Парис хотноо тоглоно
Энэ сарын 13-нд Парис хотноо тоглоно.Ренне хотноо 14-нд тоглох юм байна.
доорхи утаснаас лавлаж болох нь ээ - 0751411742, 0605872976
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болох гэж буй нь,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
jeudi 17 novembre 2011
«1912-1913 ОНЫ МОНГОЛ» ӨНГӨТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ПАРИС ХОТНОО ГАРНА
Францын нийслэл Парис хотноо байдаг "Альберт Каны" музейд энэ сарын 29-нөөс эхлэн ирэх оны есдүгээр сар хүртэлх хугацаанд “1912-1913 оны Монгол” өнгөт гэрэл зургийн үзэсгэлэн гарах гэж байна.ХХ зууны эхэн үеийн Монголчуудын ахуй амьдрал, нийгмийн байдлыг дүрслэн харуулсан өнгөт зургуудыг энэ үзэсгэлэнгээс харж болох нээ.
Альберт Кан Францын саятнуудын нэг байсан бөгөөд тэртээ 1909 онд фото зурагчдаар дэлхийн 50 гаруй улс орны нийгэм, хүмүүсийн өнгөт фото зургийг авахуулах томоохон төсөл эхлүүлжээ. Энэ орны дотор Вьетнам, Бразил, Америк, Норвеги болон Монгол орсон байдаг аж.
Хэдийгээр 1929 он гэхэд Альберт Кан европын хамгийн баян хүний нэг байсан ч тухайн үеийн америкийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэхүү төслөө 1931 онд зогсооход хүрчээ. Тэрээр 1940 онд таалал төгссөн байна. Альберт Каны авсан гэрэл зургууд бүхий түүний музей нь өдгөө хорьдугаар зууны дэлхийн улс орнуудын түүхэн ховор агшныг харуулсан хамгийн чухал музейн нэгд зүй ёсоор тооцогддог аж. Түүний өнгөт гэрэл зургийн цуглуулгад 72 мянган зураг байдаг байна.
Д.Догсмаа МОЦАМЭ
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болох гэж буй нь,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
mercredi 2 novembre 2011
Le ministre mongol de la culture en visite au musée Albert-Kahn à Boulogne
Lundi 24 octobre, M. Otgonbayar, ministre mongol de la Culture, a découvert en avant-première les images "Mongolie" du fonds Albert-Kahn qui seront présentées au public à partir du 29 novembre 2011, dans le cadre de l'exposition "La Mongolie entre deux ères, 1912-1913".
Дэлгэрэнгүй...
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болоод өнгөрчээ,
Мэдээ,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
vendredi 21 octobre 2011
“ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” Монголын уран сайханы киноны нээлт Парис хотноо

Товч танилцуулга :
Өнөөгийн Монголчуудын хувьд Монгол хүн болж төрөх түүнчлэн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүүдэлчидийн гайхамшигт зан төрх, хэв шинж, өв уламжилал мартагдан үгүй болж байгаатай холбогдуулан сумын төвөө ч гүйцэд үзээгүй Монгол залуу харийн орныг зорьж өвгөдийнхөө захисан алдагдаагүй хүн чанар, нандин өв соёлыг тээж явсаар эх орон, эх нутагтай байх гэдэг ямар их зол завшаан бэ гэдгийг ойлгон нутаг буцаж байгаа хүүгийн амьдралыг харуулна.
”ДОЗ” энтертайнмент студийн “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” хэмээх 1 цаг 40 минутын бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтын ажил Монголд, Герман ба Франц улсын нутагт хийгджээ.
Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна.
Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан байна. Кино групп нь чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна та бидний сайн таниx Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгожээ.
Тус кино Францын нийслэл Парис хотноо 2011 оны 10 сарын 29-нд ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ ESSAI театрт нээлтээ хийх ажээ.
Франц, англи, хятад хатмал хэлтэйгээр гарах аж.
Мөн ирэх сараас монголд нээлтээ хийх юм байна.
дэлгэрэнгүй мэдээллийг http://www.doz.mn.
Мөн дараах утсуудаар лавлаж асууна уу. +33643815977 +33642788382 +420775874006
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болох гэж буй нь,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
mardi 18 octobre 2011
STAGE DE CHANT DIPHONIQUE, en France
STAGE DE CHANT DIPHONIQUE
22-23 octobre 2011, au C.P.F.I., Le Mans (72)
-
COURS DE CHANT DIPHONIQUE
2011-2012
Cours mensuel de 2h30 pour un groupe de 5 à 10 participants
Tous les premiers samedi du mois, au C.P.F.I.
de novembre 2011 à juin 2012,
de 10h à 12h30
avec Johanni Curtet
-------------------------
STAGE DE CHANT DIPHONIQUE et PERCUSSIONS
10-11 décembre 2011, St. Pierre des Corps (37)
avec Martin Dubois et Johanni Curtet
Дэлгэрэнгүй...
22-23 octobre 2011, au C.P.F.I., Le Mans (72)
-
COURS DE CHANT DIPHONIQUE
2011-2012
Cours mensuel de 2h30 pour un groupe de 5 à 10 participants
Tous les premiers samedi du mois, au C.P.F.I.
de novembre 2011 à juin 2012,
de 10h à 12h30
avec Johanni Curtet
-------------------------
STAGE DE CHANT DIPHONIQUE et PERCUSSIONS
10-11 décembre 2011, St. Pierre des Corps (37)
avec Martin Dubois et Johanni Curtet
Дэлгэрэнгүй...
Libellés :
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
dimanche 9 octobre 2011
"Чингисийн эр хоёр загал" кино Тулуз хотноо
“Тулуз хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн ард түмний кино, дуу хөгжмийн их наадмын хүрээнд”

Найруулагч: Даваагийн Бямбасүрэн
Киноны хэл: Монгол
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 27 мин
Гол дүр: Өвөрмонгол дуучин Урна
Он сар: 2011 оны 10-р сарын 30-ны 15 цагт. Ганцхан удаа
Хаяг: La Cinémathèque de Toulouse, 69 rue du Taur – 31000 Toulouse. metro ligne A. station Capilole.
Үнэ: 6.5, 5.5 евро.
Найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ уран бүтээл болох “Чингис хааны эр хоёр загал” кино Тулуз хотын кино тетрт гарах гэж байна.
Тус кинонд Өвөр монголын Урна гэгч дуучин бүсгүй Монгол оронд ирж буйгаар эхэлнэ. Түүний зорилго нь эмээгээс нь үлдсэн морин хуурын толгой бөгөөд, түүнийг бүрэн бүтэн болгох, мөн эр хоёр загалын дууг олж авах хүсэлтэй ирсэн билээ.
Тэрээр хамгийн түрүүнд морин хуурын толгойлгоо нэгэн урлаачид бүтэн болгохоор үлдээх ба өөрөө хуурын чавчдаст хэрэг болох цагаан морны сүүл болон дууны үгийг хайхаар Монголын хөдөө нутгийг зорж буйгаар үргэлжилнэ.
Түүний эрлээ хэрхэн үргэлжлүүлж буй, хоёр монголын ард түмний ялгаа, хоорондын холбоо, хүмүүсийн зан харьцаа, өнөөгийн үнэн төрх байдлыг кино гаргахыг зоржээ.
үнэхээр эх нутгийн тухай сайхан кино тул та бүхнийг үзэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй...
Libellés :
Болох гэж буй нь,
сургалт-хурал-цуглаан-үзвэр ...
Inscription à :
Articles (Atom)
