vendredi 2 décembre 2011

Монгол-Европын Нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс тунхагласны баярын өдөр, 2011 оны 11-р сарын 26-нд Европын Холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын сайн дурын байгууллагуудын төлөөлөгчид Бельгийн Вант Улсын Брюссель хотноо хуралдаж Монгол-Европын Нийгэмлэг байгууллаа.

Үүнд Британийн Монголчуудын холбоо, Лондон хотын Монгол Соёлын Төв, Монгол-Нидерландын Өлзий Холбоо, Португал-Монголын Нийгэмлэг, Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Европын Монгол Шагайн Холбоо, Бельги улс дахь Соёмбо, Эв Нэгдэл, Тооно, Бельгийн Монголчуудын холбоод, Жамуух, Монгол-Бельги нийгэмлэгүүд, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид болон Бельги улс дахь Монголын Өргөмжит консул Паул Ван Воуве нар хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн Герман улс дахь Монгол Соёлын Төв, Унгар, Польш, Чехийн Монголчуудын холбоод хүндэтгэх шалтгаанаар оролцож амжаагүй ч хуралд амжилт хүсэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Тус хуралдаанаар Монгол-Европын Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Номун-Эрдэнэ \Шведийн Вант Улс дахь Монголчуудын Үндэсний Холбооны тэргүүн\, дэд тэргүүнээр Ж.Өнөрмаа \Британийн Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн\, Д.Янжиндулам \Монгол-Нидерландын Өлзий Холбооны тэргүүн\ нар сонгогдлоо. Монгол-Европын Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлд Ц.Адъяа – Бельгийн Соёмбо холбооны тэргүүн, Б.Баатарбат- Европ дахь Монголын шагайн харвааны холбооны тэргүүн, С.Билигсайхан- Бельгийн Тооно холбооны тэргүүн, И.Бүдбаяр - Берлин хот дахь Монгол Соёлын төвийн захирал, Б.Жавхлан – Португал-Монголын нийгэмлэгийн тэргүүн, Ч.Мөнхбаясгалан – Монгол-Бельги нийгэмлэгийн тэргүүн, Д.Мөнхзул – Бельгийн Монголчуудын холбооны тэргүүн,Т.Түвшинбат – Лондон хот дахь Монгол Соёлын төвийн дэд тэргүүн нарыг батлав. Нийгэмлэгийн дүрмийн дагуу энэхүү нийгэмлэгт элсэн орж буй байгууллага болгоны тэргүүн эсвэл тэргүүний санал болгосон төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн байж болох юм.

Мөн нийгэмлэгийн дэргэд Зөвлөхүүдийн Зөвлөл байгуулахаар шийдсэн бөгөөд одоогийн байдлаар Бельги улс дахь Монгол Улсын Өргөмжит Консул Паул Ван Воуве, Цахим Өртөө Холбоо ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбат нар зөвлөхөөр томилогдов.

Нийгэмлэгийн гол ажиллах хэлбэр нь одоо нэгэнт үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, Европын Монголчуудын нийтлэг эрх ашгийг хангах, нэгдэн нягтрах үйл явцыг бэхжүүлэх, Монгол-Европын хоорондын соёл, бизнесийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын орнуудын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах болно.
Монгол-Европын Нийгэмлэг байгуулах санаачилгыг Британийн Монголчуудын Холбооноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулдаг Эх орны хөгжилд 7-р чуулганы үеэр санаачилж Герман, Голланд, Ирланд ИБУИВУ, Португал, Швед улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоодынхон дэмжсэн билээ. Улмаар Зөгийн Үүр хөтөлбөрийн хүрээнд 9 сарын 30-аас 10-р сарын 1-ний өдрүүдэд Берлин хотноо зохиогдсон Европын Монголчуудын анхдугаар чуулганы үеэр Бельги, Унгар, Чех, Польш улсуудад ажиллаж буй холбоод, соёлын төвүүд, эмч нарын холбоод дэмжин 11 сарын 26-д Бельгийн Вант Улсын Брюссель хотод хуралдаж энэхүү байгууллагаа байгуулахаар шийдсэн юм.
Энэхүү уулзалт хурлыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Бельгийн Тооно холбооны тэргүүн С.Билигсайхан, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве нар болон тусалж дэмжсэн бүх хүмүүстнийгэмлэгийн гишүүд гүн талархалаа илэрхийлэв.

Б.Жавхлан, Монгол-Европын Нийгэмлэгийн хэвлэл-мэдээллийн алба,

Дэлгэрэнгүй...

jeudi 17 novembre 2011

«1912-1913 ОНЫ МОНГОЛ» ӨНГӨТ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ПАРИС ХОТНОО ГАРНА

Францын нийслэл Парис хотноо байдаг "Альберт Каны" музейд энэ сарын 29-нөөс эхлэн ирэх оны есдүгээр сар хүртэлх хугацаанд “1912-1913 оны Монгол” өнгөт гэрэл зургийн үзэсгэлэн гарах гэж байна.

ХХ зууны эхэн үеийн Монгол­чуудын ахуй амьдрал, нийгмийн байдлыг дүрслэн харуулсан өнгөт зургуудыг энэ үзэсгэлэнгээс харж болох нээ.
Альберт Кан Францын саят­нуу­дын нэг байсан бөгөөд тэртээ 1909 онд фото зурагчдаар дэлхийн 50 гаруй улс орны нийгэм, хүмүүсийн өнгөт фото зургийг авахуулах то­моохон төсөл эхлүүлжээ. Энэ орны дотор Вьетнам, Бразил, Америк, Норвеги болон Монгол орсон байдаг аж.

Хэдийгээр 1929 он гэхэд Альберт Кан европын хамгийн баян хүний нэг байсан ч тухайн үеийн америкийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр энэхүү төслөө 1931 онд зогсооход хүрчээ. Тэрээр 1940 онд таалал төгссөн байна. Альберт Каны авсан гэрэл зургууд бүхий түүний музей нь өдгөө хорьдугаар зууны дэлхийн улс орнуудын түүхэн ховор агшныг харуулсан хамгийн чухал музейн нэгд зүй ёсоор тооцогддог аж. Түүний өнгөт гэрэл зургийн цуглуулгад 72 мянган зураг байдаг байна.
Д.Догсмаа МОЦАМЭ
Дэлгэрэнгүй...

lundi 14 novembre 2011

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЭН ЯВАГДАЖ БАЙНА


Монгол Улсын Иргэний Шинэчилсэн бүртгэл 2011 оны 11 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1-н хүртэл дахин явагдаж байна. ИШБ долоо хоног бүрийн Даваагаас Пүрэв гарагуудад 14:30 цагаас 17:00 цагийн хооронд Элчин сайдын яаманд үргэлжилж байна.

фРАНЦ УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

ГАДААДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ИРГЭНИЙ ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

Өөрийн амьдарч байгаа улсад Монгол улсаас ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яам, консулын газарт биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгэл эхлэх хугацаа, ажиллах хуваарь гэх мэт холбогдох мэдээллийг элчин сайдын яамнаас авах боломжтой.

Гадаадад оршин суугаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд аль болох хүндрэл чирэгдэлгүй бүрэн хамруулах зорилгоор тусгай журам гарган зохицуулсан. Уг журамд зааснаар үндэсний гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон тэдгээрийн архивын лавлагааны аль нэгийг үндэслэж бүртгэж болно.

Архивын лавлагаа авахдаа www.registrationmongolia.com/gad_lavlagaa, www.burtgel.mn/gad_lavlagaa цахим хуудсаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүсэлтээ гаргаж төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн зурагтай мэдээллийг оршин суугаа орныхоо консулын газраар дамжуулан авна. Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар лавлагааг үндэслэн төрсний гэрчилгээг дахин олгож шинэчилсэн бүртгэлд бүртгэнэ. / Дээрх 2 баримт бичгийн лавлагаа хамт байх шаардлагатай /

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараа өөрийн чинь хурууны хээ болон бусад мэдээллийг УБЕГ-т хүргүүлэх ба УБЕГ-ын төв мэдээллийн санд давхардлыг шалгаж, цахим мэдээллийн сан болон цаасан баримттай тулгагдаж зөрчилгүй тохиолдолд бүртгэлийн дугаар олгогдоно. Ингэж мэдээлэл баталгаажсанаар Хөдөлмөр халамж үйчилгээний газар таны нэр хүргэгдэж эх орны хувь хишиг хүртэх эрх нээгдэнэ.
Нөгөө талаар шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн таны нэрийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжын төвд хүргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ы хувьцаанаас хувь эзэмших боломж бүрдэнэ.

Хилийн чанадад амьдарч байгаа иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дараа манай газрын цахим хуудас www.registrationmongolia.com , www.burtgel.mn, улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаарын утсанд холбогдож шинэчилсэн бүртгэл баталгаажсан эсэх тухай мэдээллийг авна.

Дэлгэрэнгүй...

mercredi 2 novembre 2011

A Hellemmes, du 12 au 16 novembre 2011


Avec l’association Guillaume de Rubrouck, vivez la Semaine de la Solidarité Internationale à Hellemmes, du 12 au 16 novembre 2011
Cela se passera à l'Espace des Accacias, Place Hentgès ...

De riches animations en direction de tous les publics, consultez le programme et retrouvons-nous à Hellemmes !

Au programme de ces journées :

Samedi 12 novembre de 10h à 13h et de 14h à 17h30

. Expositions - visites commentées (Photo, thangkas, yourtes, projection...)
. Création d’un Mandala par un moine bouddhiste
. Atelier d’initiation à l’art du thangka (sur inscription) de 14h à 17h30

. A 18h : Inauguration officielle de la Semaine de la Solidarité Internationale
Visite commentée des yourtes et des expositions, démonstration de lutte mongole, danse du Tsam, dégustations autour d’un buffet de spécialités mongoles (Buuz, Khuushuur, thé mongol)

Dimanche 13 novembre de 10h à 13h et de 14h à 17h30

. Expositions - visites commentées (Photo, thangkas, yourtes, projection, ...)
. Réalisation d'un Mandala par un moine bouddhiste
. Démonstration de Shagaï

Lundi 14 et mardi 15 novembre de 10h à 12h et de 14h à 18h

. Ateliers pédagogiques pour scolaires
(conte, calligraphie, sensibilisation à l’art des thangkas, projection “ Les enfants de la steppe ” de Patrick Bernard, Collection Graines d'explorateurs ...)
. Expositions (Photo, thangkas, yourtes, ...)
. Réalisation du Mandala par un moine bouddhiste

Mercredi 16 novembre de 10h à 12h et de 14h à 18h

. Ateliers pédagogiques pour espaces éducatifs de 9h à 12h
(conte, calligraphie, sensibilisation à l’art des thangkas, feutre, projection “ Les enfants de la steppe ” Collection Graines d'explorateurs, “ Au galop pour le Naadam ” et “ A Dos de rennes ” Collection Grains d'homme de Patrick Bernard, ...)
. Expositions (Photo, thangkas, yourtes, ...) de 10h à 12h et de 14h à 17h
. Ouverture des ateliers au public de 14h - 16h

. A partir de 16h Démantèlement du Mandala par le moine bouddhiste

. Goûter pour tous les enfants présents et vin d’honneur

Espace des Accacias, Place Hentgès 59260 Hellemmes
Accès en métro : Ligne n°1 (CHR - 4 Cantons) - Station : Hellemmes
Accès en bus : Ligne 44 - Arrêt : Espace des Accacias

Renseignements et inscriptions aux ateliers :
Service Manifestations-Culture : 03 20 41 82 57


en savoir plus: http://www.guillaumederubrouck.fr

Дэлгэрэнгүй...

Le ministre mongol de la culture en visite au musée Albert-Kahn à Boulogne

Lundi 24 octobre, M. Otgonbayar, ministre mongol de la Culture, a découvert en avant-première les images "Mongolie" du fonds Albert-Kahn qui seront présentées au public à partir du 29 novembre 2011, dans le cadre de l'exposition "La Mongolie entre deux ères, 1912-1913".


Дэлгэрэнгүй...

jeudi 27 octobre 2011

ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААГ УДИРДАХ НУУЦ ЖОРУУД

Хэрэгтэй үгсийг олноороо сонсвол сайн биз дээ ...


Дэлгэрэнгүй...

vendredi 21 octobre 2011

“ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” Монголын уран сайханы киноны нээлт Парис хотноо


Товч танилцуулга :
Өнөөгийн Монголчуудын хувьд Монгол хүн болж төрөх түүнчлэн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүүдэлчидийн гайхамшигт зан төрх, хэв шинж, өв уламжилал мартагдан үгүй болж байгаатай холбогдуулан сумын төвөө ч гүйцэд үзээгүй Монгол залуу харийн орныг зорьж өвгөдийнхөө захисан алдагдаагүй хүн чанар, нандин өв соёлыг тээж явсаар эх орон, эх нутагтай байх гэдэг ямар их зол завшаан бэ гэдгийг ойлгон нутаг буцаж байгаа хүүгийн амьдралыг харуулна.

”ДОЗ” энтертайнмент студийн “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” хэмээх 1 цаг 40 минутын бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтын ажил Монголд, Герман ба Франц улсын нутагт хийгджээ.

Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна.

Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан байна. Кино групп нь чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна та бидний сайн таниx Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгожээ.

Тус кино Францын нийслэл Парис хотноо 2011 оны 10 сарын 29-нд ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ ESSAI театрт нээлтээ хийх ажээ.
Франц, англи, хятад хатмал хэлтэйгээр гарах аж.
Мөн ирэх сараас монголд нээлтээ хийх юм байна.

дэлгэрэнгүй мэдээллийг http://www.doz.mn.
Мөн дараах утсуудаар лавлаж асууна уу. +33643815977 +33642788382 +420775874006

Дэлгэрэнгүй...