dimanche 9 octobre 2011

"Чингисийн эр хоёр загал" кино Тулуз хотноо

“Тулуз хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн ард түмний кино, дуу хөгжмийн их наадмын хүрээнд”













Найруулагч: Даваагийн Бямбасүрэн
Киноны хэл: Монгол
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 27 мин
Гол дүр: Өвөрмонгол дуучин Урна
Он сар: 2011 оны 10-р сарын 30-ны 15 цагт. Ганцхан удаа
Хаяг: La Cinémathèque de Toulouse, 69 rue du Taur – 31000 Toulouse. metro ligne A. station Capilole.
Үнэ: 6.5, 5.5 евро.



Найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ уран бүтээл болох “Чингис хааны эр хоёр загал” кино Тулуз хотын кино тетрт гарах гэж байна.

Тус кинонд Өвөр монголын Урна гэгч дуучин бүсгүй Монгол оронд ирж буйгаар эхэлнэ. Түүний зорилго нь эмээгээс нь үлдсэн морин хуурын толгой бөгөөд, түүнийг бүрэн бүтэн болгох, мөн эр хоёр загалын дууг олж авах хүсэлтэй ирсэн билээ.
Тэрээр хамгийн түрүүнд морин хуурын толгойлгоо нэгэн урлаачид бүтэн болгохоор үлдээх ба өөрөө хуурын чавчдаст хэрэг болох цагаан морны сүүл болон дууны үгийг хайхаар Монголын хөдөө нутгийг зорж буйгаар үргэлжилнэ.
Түүний эрлээ хэрхэн үргэлжлүүлж буй, хоёр монголын ард түмний ялгаа, хоорондын холбоо, хүмүүсийн зан харьцаа, өнөөгийн үнэн төрх байдлыг кино гаргахыг зоржээ.
үнэхээр эх нутгийн тухай сайхан кино тул та бүхнийг үзэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй...

dimanche 2 octobre 2011

La semaine de la Mongolie. En Octobre 2011

La 3e semaine de la Mongolie s'étale en fait jusqu'au 31 octobre avec des dizaines de manifestations dans le nord de la France et en Belgique.

A Dunkerque, le conservatoire accueille une exposition sur la vie quotidienne dans la steppe. Des instruments de musique mongoles sont aussi présentés.


La semaine de la Mongolie par deltatv

Дэлгэрэнгүй...

jeudi 15 septembre 2011

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн тухай

Судалгаагаар манай 190 мянга гаруй иргэн хилийн чанадад ажиллаж, сурч амьдарч байна.

Хилийн чанадад байгаа болон зорчиж буй иргэдийн дунд нас барах, осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өвчлөх, баримт бичиг, эд зүйлээ гээгдүүлэх, дээрэмдүүлэх, хулгайд алдах, эх орондоо буцаж чадахгүй болох, албадан буцаагдах зэргээр хохирох явдал өсч байна. Хэрэг төвөг үйлдэн баривчлагдаж саатуулагдах, шийтгүүлж ял эдлэх тохиолдол ч гарч байна.

Энэ бүх тохиолдолд төрийн зүгээс иргэддээ төрөл бүрийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ч тэдэнд хамгийн хэрэгтэй мөнгө, санхүүгийн тусламж үзүүлж чадахгүй байгаа юм.

Иймд Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4.16, 26.3-т заасныг үндэслэн Иргэдэд туслах сангийн дүрмийг боловсруулсан болно. Энэ дүрэм дээр үндэслэгдэн хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар 2009-08-28нд “Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар Сайдын тушаалаар батлагдан гарсан билээ. 2009 оны 3 улирлаас тус сан үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм


Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар

From: gadaad hariltsaanii yam

Дэлгэрэнгүй...

jeudi 8 septembre 2011

Таны хvvхэд гадаадад суурь боловсрол эзэмшсэн vv?

Сvvлийн vед монголчууд гадаадад ажиллаж амьдрах нь их болсон. Vvнтэй холбоотойгоор хvvхдvvдийн боловсролын асуудал яригддаг.
Єєрєєр хэлбэл гадаадад ерєнхий мэдлэг эзэмшсэн охид хєвгvvд сvvлийн vед олширсоор байна. Тэднийг эх орондоо их, дээд сургуульд сургах болоход дуид сургууль тєгссєи бичиг баримт хувийн хэрэг шаардагддаг. Тиймээс та бvхэндээ хаанаас ямар бичиг баримт бvрдvvлж энэ асуудлаа цэгцлэх болон боловсролын vнэмлэх нохєн авахад юу шаардлагатай талаарх лавлагааг хvргэж байна.
Гадаадад суралцаж боловсрол эзэмшсэн иргэний гэрчилгээ, vнэмлэх дvйцvvлэн тодорхойлолт гаргахад:
1. Гадаад улс орнуудад суурь, бvрэн дунд боловсрол эзэмшигч Монгол Улсын иргэний боловсролын баримт бичгийг дvйцvvлэн тодорхойлолт олгоно.
2. Боловсролын баримт бичгийг Монгол Улсад мєрдєгдєж байгаа боловсролын стандарт, сургалтын тєлєвлєгєєнд тусгагдсан хичээлvvдийн агуулгын хvрээнд дvйцvvлэн тодорхойлж єгнє.
3. Боловсролын баримт бичиг дvйцvvлэх тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан хариуцан гvйцэтгэнэ.
4. Монгол Улсын иргэний гадаад улс оронд тєгссєн баримт бичгийн орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хуулбарыг суралцагчийн хувийн хэрэг, тvvнтэй адилтгах баримт бичигт хавсаргана.

Монгол Улсын иргэн нь гадаад улс орнуудын ерєнхий боловсролын сургуульд суралцаж, сургуулиа тєгсєлгvйгээр Монгол Улсын ерєнхий боловсролын сургуульд шилжин суралцах тохиолдолд:
- Боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагад хvсэлтээ гаргаж, дараах материалыг бvрдvvлнэ.
- Гадаад улс оронд боловсрол эзэмшсэнийг нотлох боловсролын баримт бичгийн эх болон орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хуулбар хувь
- Тухайн ангид судлах хичээлийн агуулгаар мэдлэг, чадварын тvвшин тогтоох шалгалт авч, харгалзах тvвшний ангид суралцуулна.

Эх орондоо бvрэн дунд сургууль тєгссєн ч бичиг баримтаа гээгдvvлэн нєхєн авах тохиолдолд:
1. Сургуулиас Б маягт авах
- 1997 оноос ємнє 10 дугаар анги тєгсєгчид сургуулиас журналын арын дvнтэй хэсгийг хичээл тус бvрээр канондуулж, сургуулийн захирлын тухайн сургуулийг тєгссєнийг батлах тодорхойлолт авах
- Жич: 1999-2000 онд 8,10 дугаар анги тєгсєгчид сургууль дээрээ Б маягтаа шvvлгээд байхгvй тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерєнхий газар, Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хандаарай.
- Анх олгосон баримт бичгийн хуулбар байхгvй тохиолдолд сургууль тєгсєгчдийн цомог зураг /монтаж/байх

Сургууль дээр Б маягт байхгvй тохиолдолд:
- 1998-2006 онд 10 дугаар анги тєгсєгчид БСШУЯ-ны архиваас дvнгээ шvvлгэх
- 2007 оноос хойш 10, 11 дvгээр анги тєгсєгчид Нийслэлийн боловсролын газраас Бмаягт авах

Суурь боловсролын гэрчилгээ нєхєн авахад:
1 .Суурь боловсролын гэрчилгээ гээгдvvлсэн 8 дугаар ангийн тєгсєгчид сургуулиас Б маягт авах, байхгvй тохиолдолд журналын арын дvнтэй хэсгийг хичээл тус бvрээр канондуулж, сургуулийн захирлын гарын vсэг, тамгатай тодорхойлолт авч ирэх

Бvрдvvлэх материал:
- Нийслэлийн боловсролын газарт хандаж суурь боловсролын гэрчилгээ, бvрэн дунд боловсролын vнэмлэх нєхєн олгохыг хvссэн єргєдєл бичих
- Иргэний vнэмлэхийн хуулбар
- Гээгдvvлcэн боловсролын vнэмлэх гэрчилгээг он, дугаар, овог нэр, сургуулийн хаягийг тодорхой бичиж, сонингоор хvчингvй болгож зарлуулсан баримт бичиг
- Сургууль тєгссєн цомог зураг /монтаж/-ийн хуулбарыг эх монтажтай хамт авч ирэх
- Сурагчийн хувийн хэргийн нvvр, хувийн хэрэг анх нээсэн, сурлагын vнэлгээ, дvн, сургууль тєгссєн тухай тэмдэглэлийн хуулбар
- Боловсролын vнэмлэх, гэрчилгээний vнэ-4500 тєгрєг Нийслэлийн боловсролын газарт тушаана.

Овог нэр, регистр солигдвол нэмж бvрдvvлэх материал:
Иргэний бvртгэл мэдээллийн тєвийн тухайн иргэний овог, нэр, регистр сольсон баримт
Хvчингvйд тооцсон гэрчилгээ, vнэмлэх дахин авахад нэмж бvрдvvлэх материал
Хvчингvйд тооцcон холбогдох газрын баримт
Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчийн шийтгэврийн хувь/
Материалыг єдєр бvр Нийслэлийн боловсролын газарт хvлээж авч, ажлын гурван єдєрт олгоно.
Улаанбаатар таймс хэвлэлийн 2011 оны 09-р сарын 03-ны дугаарт

Дэлгэрэнгүй...

lundi 22 août 2011

Appel espace patrimoines Mongols. Mai 2012

Санаандгүй сая оллоо. Эцсийн хугацаа нь 09-р сарын 20 юм байна шүү.


Дэлгэрэнгүй...

Dalai lama. Toulouse 2011

Өнгөрсөн долоо хоногт 14-р далай лам Франц улсын тулуз хотноо ирж олон нийтэд сургаал айдвараа айлтгалаа. Тулуз болон бусад хотуудаас цөөнгүй монголчууд ирж энэхүү арга хэмжээнд оролцов.
зохион байгуулагчид болон хэрхэн болж өнгөрсөн талаар дэлгэнгүйг www.dalailama-toulouse2011.fr

Дэлгэрэнгүй...

lundi 2 mai 2011

Нэгдэцгээе, монголчууд аа!

Дэлхийгээр тархан суугаа элэг нэгт ахан дүүс ээ! Бид хоорондоо хөөрөлдөж ярьсаар, мэтгэлцэж муудалцсаар хорвоогийн шар хоногуудыг элээлээ. Харин өнөөдөр энэ байдалдаа цэг тавьж шийдвэртэй, бодитой үйл хэргийг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санагдлаа. Хоосон ярих бус ханцуйгаа шамлан агуу үйлс бүтээх шаардлага хэдийнэ тулгарчээ. Ингээд санаагаа хэлэхээс өмнө оршил болгож хэдэн өгүүлбэр хэлсүү.

Оршил

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гаргасан “Хүний хөгжил” сангийн тухай хуулийн хүрээнд 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр болон бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр олгохоор болж өнөөг хүртэл тараагдсаар байгаа билээ. Нэг сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, оюутнуудын сургалтын төлбөр зэрэгт олгож байгаа бол 500 мянган төгрөгийг 2010 оноос эхлэн 2012 оныг дуустал үе шаттайгаар бэлнээр өгч эхэлсэн.

2011 оны Төсвийн тухай хуульд 800 гаруй тэрбум төгрөгийг “Хүний хөгжил” санд төсөвлөж үүнээс иргэн бүрт cap болгон 21 мянган төгрөгийг олгож байгаа. Иргэн бүр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол cap бүрийн 21 мянган төгрөгөө бөөнд нь авах боломжтой ажээ. Энэ сарын 26-ны өдрийн байдлаар "Хүний хөгжил сан”-аас 29 төслийн 3036 хүнд 634 сая төгрөгийг дээрх зориулалтаар олгосон байна.

Санал
Монгол Улсын иргэн бүрт олдож байгаа санхүүгийн энэ боломжийг харгалзан гадаадад ажиллаж, амьдарч буй элэг нэгт ахан дүүсдээ доорх саналыг танилцуулж байна.

Зовж, зүдэрч яваа нэгэнд бол энэ мөнгө бага ч атугай нэмэртэй гэдэгтэй би санал нийлнэ. Харин гадаадад байгаа бид 21 000 төгрөгөөр дутахгүй билээ. Тэгэвч 20 долларт ч хүрэхгүй энэ мөнгөө бид нийлүүлэх аваас бидэнд төдийгүй, эх оронд минь тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд багагүй хувь нэмэр болох нь эргэлзээгүй. Тиймээс бүгдээрээ энэ зорилго дээр нэгдэж тусгай сан байгуулахыг миний бие уриалж байгаа юм.

Сан үүсгэхийн ач холбогдол

Гадаадад суугаа монголчууд маань сар бүрийн 21 000 төгрөгөө бэлнээр нь нэгтгэн авах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд шинээр үүсгэх сангийн санхүүгийн гол эх үүсвэр болж өгөх юм. Ингэснээр өнөөдөр бидэнд тулгараад байгаа асуудлуудыг бид өөрсдөө бие даан шийдвэрлэх боломжийг олж авахад бодитой алхам болж чадна гэж үзэж байна.

Сард нэг хүнд ноогдож буй 21.000 төгрөгийг бөөнд нь авбал зөвхөн энэ оных нь 208.827 төгрөг болно. Хэрэв бид 1000-уулаа нэгдэж чадвал бид 208 сая төгрөг, 5000-уулаа нэгдэж чадвал 1 тэрбумын дүрмийн сан бүрдүүлэх бололцоо байна.

200.000 төгрөгөөр нэг хүн юу хийж чадах вэ? Харин нэг тэрбум төгрөгөөр бид арай их зүйл амжуулж болох бус уу? Шууд ба шууд бус утгаар бид нийлүүлсэн хишгээ үр бүтээлтэй, тодорхой дараалал, нэгдсэн журмын дагуу захиран зарцуулснаар агуу үйлс бүтээх боломжтой гэдэгт сангийн ач холбогдол оршино. Зорилго чиглэлтэй, дотоод журамтай, тухайн орон нутгийн хуульд тохирсон ирээдүйтэй байгууллагыг үүсгэх хэрэгтэй гэж үзэж байна.

Гадаадад буй монголчууд их юм хийх бололцоотой гэж би боддог. Сургууль төгсөөд амжилттай ажиллаж байгаа нэг хэсэг байна. Бизнес хийгээд бусдаас дутахгүй амьдралаа аваад явж байгаа бас нэг хэсэг байна. Олныхоо төлөө ч гэж зүтгэх хүн олон бий. Гагцхүү энэ боломжуудаа ашиглан нэгэн зорилгын төлөө бид нэгдэх л үлдлээ.

Мэдээж хэрэг, хэрэв бидний үйлс бүтэмжтэй өрнөвөл цаашдаа ч уг сандаа сар бүр өдий хэмжээний мөнгө хандивлаж тасралтгүй үйл ажиллагаатай болгох боломж бүрдэнэ.

Сангийн дүрэм

Сангийн нэр, дүрмийг бүгдээрээ хэлэлцэж шийдвэрлэх болно. Үүний тулд санаа, сэтгэл нийлж байгаа хүмүүс нэг дор цуглаж сангийн Удирдах зөвлөлийг сонгохоос авахуулаад олон асуудлыг цэгцтэй болгохын тулд нүүр тулан уулзах шаардлага тулгарна. Уулзах газар, цагийг тухайн үед нь жич зарлах болно. Гишүүд дотроосоо Удирдах зөвлөлийг сонгож, байгууллагын зохион байгуулалт, дүрэм журам, ажлын хэрэгжүүлэлт тус бүрт тодорхой шат дараалалтай хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна.

Сангийн тусламжтай хэрэгжүүлж болох төслүүд

А. Эх орондоо

Сангийн тусламжтайгаар бид эх орны минь иргэдийн өмнө тулгараад буй олон бэрхшээлтэй асуудлыг шийдэх боломжтой болно. Та бүхэн үүнд саналаа хэлээрэй. Миний бодлоор, эх оронд маань зайлшгүй хэрэгцээтэй олон зүйл бий. Тухайлбал, Монгол Улс маань байгалийн баялгаар баялаг хэрнээ хүнээр цөөн гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Гэтэл эх орны маань ирээдүйг цогцлоох бяцхан үрс маань чанарын шаардлага хангахгүй эмнэлэгт төрж, амиа алдсаар байгаад миний сэтгэл тун их эмзэглэдэг. Үр хүүхэдтэй бидэн шиг хүмүүс энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж явсаар байх гэж үү. Тиймээс бид орчин үеийн шинэ төрөх эмнэлэг байгуулж өгч болно шүү дээ. Угаас Монголд эмнэлэг цөөхөн, үеэ өнгөрөөсөн эсвэл чанаргүй баригдсан байранд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна хоцрогдсон тоног төхөөрөмжтэй гэдгийг гадаадад амьдарч буй бид юунаас ч илүү мэдэрч байгаа билээ. Тэгвэл бид хувь нэмэрлэж, шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авч өгч болох бас нэг санаа байна. Бидний эцэг эх, үр хүүхэд, ах дүүст маань орчин үеийн тоног төхөөрөмжөөр эмчилгээ, оношлогоо хийлгүүлэх шаардлага их бий гэдгийг бид сайн мэднэ. Ер нь энэ мэтээр ярьвал манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй ноцтой олон асуудал бий. Нэн тэргүүний гэж үзсэнээ хэрэгжүүлэх бодит боломж бидэнд байна.

Эсвэл аюулт өвчинд нэрвэгдсэн нэгэндээ амьдрал бэлэглэх боломж бидэнд бий. Эх орныхоо ганц ч гэсэн эд эсийг бид хайрлаж, туслах үүрэгтэй гэж би хувьдаа боддог.

Арай гэгээлэг үйлс гэвэл бүгдээрээ сайхан цэцэрлэгт хүрээлэн цогцлоох үйлс бүтээж болох. Нутагтаа хариад энэ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй залуус, хөгшид өвгөд, бяцхан үрсийг хараад та бид цээж дүүрэн амьсгаа аван өөрсдөөрөө бахархах сэтгэл төрөх нь лавтай. Гэхдээ үүнээс ноцтой асуудал их бий энэ хүрээд төгсгөе. Та бүхнийхээ санаа бодлыг л сонсохыг хүсч байна.

Б. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ

Хүний нутагт ажиллаж, амьдрах явцад бидэнд хүндрэлтэй, бэрхшээлтэй олон асуудал тулгардаг шүү дээ. Адаглаад Америкт байгуулагдсан Монгол сургуулиудын санхүүгийн асуудал, Монгол соёлын төв болон Монголчуудын холбоод, нийгэмлэгүүдийг нэгдсэн байртай болгох зэрэг нь бас л шийдэгдээгүй хэвээр байгаа асуудал. Уучлаарай, би Америкт амьдарч байгаа болохоор зөвхөн энд тулгараад байгаа асуудлуудын талаар бичлээ. Өөр улсад амьдарч буй иргэдэд үүнээс илүү бэрхшээлтэй асуудлууд байгаа л байх. Энэ талаар та бүхэн хэлээрэй. Үүнээс гадна дийлэнх маань хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаа болов уу гэж санана. Хязгаарлагдмал эрхтэй амьдарч буй хүмүүс мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэдээллээр хангагдах боломж хомс байдаг. Тэгвэл бид яагаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж байдаг мэдээ мэдээллийн албатай байж болохгүй гэж. Ямар ч намд харьяалалгүй, бидний эрх ашиг, эх орныхоо ирээдүй рүү хандсан бидний санаа бодол, бүтээсэн үйлсийг олон нийтэд уламжилж байдаг хэвлэл мэдээллийн байнгын хүмүүстэй байх хэрэгтэй гэж би боддог.

Түүнчлэн энд бүх чиглэлийн мэргэжлээр ажиллаж байгаа хэсэг нөхөд маань сангийн хэтийн зорилгод нийцсэн төсөл бичвэл ажил хэрэг болгоход нь анхны дэмжлэгийг үзүүлж болно шүү дээ.

Ингээд бичээд байвал бидэнд дуусашгүй олон асуудал байгаа. Бид Засгийн газрын гарыг харах бус, бусдыг ажлаа хийхгүй байна гэж шогширч суух биш, дор бүрнээ боломжоо ашиглан эх орон, аав ээж, хойч үеийнхээ төлөө цаг алдалгүй нэгдэн ажиллах нь нэн чухал асуудал болоод байгааг та бүхний олонх нь ойлгож байгаа, мэдэрч байгаа байх.

Бидэнд боломж нь байна, харин одоо хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг нь биднээс шалтгаалах боллоо.

Бид зорилгодоо хүрэхийн тулд олон төрлийн шат дараалсан төслүүд оруулж болох бөгөөд уг төслүүд нь бие биетэйгээ уялдаатай байх ёстой гэж үзэж байна. Харин тухайн төслийг удирдах хүмүүс нь зах зээлийн судалгаагаа нарийн тооцоолж сангийн Удирдах зөвлөл, гишүүддээ танилцуулан батлуулах журмаар ажиллах нь зүйтэй болов уу.

Энэ саналыг олон хүн нийлж гаргаж байгаа тул та бүхний санал тун чухал байгаа юм шүү. Цөмөөрөө нэгэн үйлсийн төлөө яг өнөөдөр нэгдэцгээе. Санаа алдаж, бухимдаж суухаа больё. Бидэнд цаг хугацаа юунаас ч үнэтэй болоод байна.

Төрийн сүлд маань мөнх оршиж, эх орон маань мандан бадрах болтугай!

Санаа нийлэн дэмжиж ажиллах залуус бидэнтэй холбогдож санал бодлоо хуваалцна уу!

Б.Тайван /Orloo.com/ service@orloo.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой (703) 868-0103

Ё.Батбаяр /15 минут студио/ min15studio@yahoo.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой (571) 217-2460

Арлингтон, Виржиниа

Дэлгэрэнгүй...