vendredi 21 octobre 2011

“ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” Монголын уран сайханы киноны нээлт Парис хотноо


Товч танилцуулга :

Өнөөгийн Монголчуудын хувьд Монгол хүн болж төрөх түүнчлэн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүүдэлчидийн гайхамшигт зан төрх, хэв шинж, өв уламжилал мартагдан үгүй болж байгаатай холбогдуулан сумын төвөө ч гүйцэд үзээгүй Монгол залуу харийн орныг зорьж өвгөдийнхөө захисан алдагдаагүй хүн чанар, нандин өв соёлыг тээж явсаар эх орон, эх нутагтай байх гэдэг ямар их зол завшаан бэ гэдгийг ойлгон нутаг буцаж байгаа хүүгийн амьдралыг харуулна.

”ДОЗ” энтертайнмент студийн “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” хэмээх 1 цаг 40 минутын бүрэн хэмжээний уран сайхны киноны зураг авалтын ажил Монголд, Герман ба Франц улсын нутагт хийгджээ.

Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна.

Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүн ажилласан байна. Кино групп нь чадварлаг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна та бидний сайн таниx Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгожээ.

Тус кино Францын нийслэл Парис хотноо 2011 оны 10 сарын 29-нд ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ ESSAI театрт нээлтээ хийх ажээ.
Франц, англи, хятад хатмал хэлтэйгээр гарах аж.
Мөн ирэх сараас монголд нээлтээ хийх юм байна.

дэлгэрэнгүй мэдээллийг http://www.doz.mn.
Мөн дараах утсуудаар лавлаж асууна уу. +33643815977 +33642788382 +420775874006

Aucun commentaire:

Enregistrer un commentaire